solongonews
Ши Жиньпин БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унд баярын цахилгаан илгээв
2025-09-10 10:59
Ши Жиньпин БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унд баярын цахилгаан илгээв

 

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-р сарын 9-нд, БНАСАУ байгуулагдсаны 77 жилийн ойг тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн явдлын хорооны дарга Ким Жон Унд баярын цахилгаан илгээв.

 Ши Жиньпин тэмдэглэхдээ:

-77 Жилийн туршид Солонгоын Хөдөлмөрийн Нам  БНАСАУ-ын ард түмнийг эв нэгдэлтэй удирдан дагуулж, БНАСАУ-ын социалист төрөл бүрийн үйлс тасралтгүй урагш хөгжүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд, ерөнхий нарийн бичгийн дарга танаар удирдуулсан Солонгосын Хөдөлмөрийн Намын удирдлага дор, БНАСАУ-ын ард түмэн Солонгосын Хөдөлмөрийн Намын 8-р их хурлаас дэвшүүлсэн зорилт үүргийг бүрэн дүүрэн биелүүлэхийн тулд цуцалтгүй хичээн ажиллаж, олон сайхан амжилтад хүрсэн юм. БНАСАУ-ын ард түмэн өндөр урам сэтгэл, гарамгай амжилт бүтээлээр Солонгосын Хөдөлмөрийн Намын 9-р их хурлыг угтаж, БНАСАУ  маягийн социализмын бүтээн байгуулалтын үйлсэд шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Ши Жиньпин онцлохдоо:

-БНХАУ, БНАСАУ хоёр орон бол уул усаараа залгалдсан уламжлалт найрсаг хөрш юм.хоёр орны  харилцааг сайтар хамгаалж, бэхжүлж, хөгжүүлэх нь БНХАУ-ын нам төрийн стратегийн гуйвшгүй зарчим юм. Саяхан ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-д ирж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд оролцож, та бид хоёр дахин уулзаж, хоёр нам, хоёр орны харилцааны хөгжлийн зураг төлөвлөгөөг хамтдаа төлөвлөсөн юм. БНАСАУ-ын талтай стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, БНХАУ, БНАСАУ-ын найрсаг харилцаа болон хоёр орны социалист үйлсийн хөгжлийг гар нийлэн урагш ахиулж, бүс нутаг, түүнчлэн дэлхийн энх тайван, хөгжилд улаи их хувь нэмрээ оруулахад БНХАУ-ын тал бэлэн байна гэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл