Орон нутгийн цагаар 1-р сарын 19-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Хятад улсын дэд дарга Хань Жэн Вашингтонд АНУ-ын шинээр сонгогдсон дэд ерөнхийлөгч Ванстай уулзжээ.
Хань Жэн эхлээд Дарга Ши Жиньпиний мэнчилгээг ерөнхийлөгч Доналд Трампад дамжуулж, Вансын дэд ерөнхийлэгчээр сонгогдсонд нь баяр хүргэжээ. Хань Жэн хэлэхдээ, Саяхан дарга Ши Жиньпин шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьж, дараагийн шатанд Хятад-АНУ-ын харилцааны хөгжлийн талаар олон чухал зөвшилцөлд хүрчээ. Хятад улс төрийн тэргүүний дипломат харилцааны стратегийн манлайлал дагуу, дарга Ши Жиньпин болон шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп нарын чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, Хятад-АНУ-ын харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Хань Жэн мөн хэлэхдээ, Хятад, Америкийн Нэгдсэн Улс хоёулаа агуу улс, Хятад, Америкийн Нэгдсэн Улсын ард түмэн бол агуу ард түмэн. Бид өөр өөрийнхөө хөгжлийн зорилго, мөрөөдөлд хүрэхийн тулд шаргуу ажиллаж байна. Хоёр тал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллах зарчмыг баримталж байгаа цагт хамтаар амжилтад хүрч, харилцан ашиг хүртэж, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм. Эдийн засаг, худалдааны харилцаа нь хоёр талын анхааралд өртөж буй чухал асуудал бөгөөд Хятад, АНУ хоёрын хооронд санал зөрөлдөөн, зөрчилдөөн байгаа ч гэсэн хоёр орны хооронд нийтлэг ашиг сонирхол, хамтын ажиллагаа маш их байгаа учраас хоёр тал энэ асуудлаар харилцан яриа хийж, зөвшилцөлд хүрэх ёстой гэжээ.
Ванс ерөнхийлөгч Доналд Трампын чин сэтгэлийн мэндчилгээг дарга Ши Жиньпинд уламжлахыг Хан Жэнд хүсэв. Ванс хэлэхдээ, Ерөнхийлөгч Доналд Трамп хэд хоногийн өмнө дарга Ши Жиньпинтай утсаар ярьж, хоёр орны харилцааны чухал асуудлуудын талаар сайн харилцаа тогтоогдсон. Эдийн засаг, худалдааны харилцаа нь АНУ, Хятад хоёр орны аль алинд нь чухал ач холбогдолтой. Хятад улс олон улсын үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд АНУ Хятадтай урт хугацааны, үр дүнтэй харилцаа тогтоож, олон улсын болон бүс нутгийн асуудлаар яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хамтаар дэмжихэд бэлэн байна гэжээ.
