solongonews
Ши Жиньпин Хэнань мужид ажиллахдаа гамшигтай тэмцэх тухай онцлов
2025-05-20 16:49
Ши Жиньпин Хэнань мужид ажиллахдаа гамшигтай тэмцэх тухай онцлов

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хэнань мужид ажиллах үедээ хэлэхдээ, шинэ эрин, шинэ аялалд Хэнань муж намын төв хорооноос гаргасан төвийн бүс нутгийг хүчирхэгжүүлэх, хатан голын сав газрын экологийн хамгаалалт, чансаатай хөгжил зэрэг стратегийн зорилтыг тууштай хэрэгжүүлж, тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх ажлын ерөнхий чиг хандлагаа баримталж, өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогыг иж бүрэн гүнзгийрүүлэн, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоо, хүчирхэг хөдөө аж ахуйн мужийг байгуулахад анхаарч, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн засаглалыг бэхжүүлэх, экологи, байгаль орчныг хамгаалахад анхаарч, соёлын хөгжил цэцэглэлтийг ахиулж, чансаатай бүтээн байгуулалт, үр ашигтай засаглалаар төв нутгийн Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг ахиулах шинэ хуудсыг бичихийг онцолж байна гэжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, энэ он гарснаас хойш Хятад улсын зарим бүс нутагт ган гачиг үргэлжилсээр байна. Холбогдох байгууллагууд усны нөөцийн хуваарийг чангатгаж, хот, хөдөөгийн иргэдийн усан хангамж, газар тариалангийн усалгааны хэрэгцээг хангахад нягт хамтран ажиллах ёстой. Ган зудын хажуугаар бас үер бууж магадгүй учраас үерийн гамшгаас сэргийлэх ёстой. борооны улирал ирж байна.  Орон нутаг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгөө боловсруулан, гамшигтай тэмцэхэд бэлэн байх ёстой. Гэнэтийн үер, хөрсний гуслалт, гулгалт зэрэг байгалийн гамшигт өртөмтгий бүс нутагт онцгой байдлын хариуцлагыг бүрэн хэрэгжүүлэх ёстой гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл