Өнгөрсөн жил Хятадын төвлөрсөн төсвөөс үндэстний цөөнхийн хөгжилд зориулан 7 тэрбум 400 сая юанийн сан гаргаж хэрэгжүүлж буй юм.
Хөгжил бол үндэсний эв нэгдлийг ахиулах алтан түлхүүр юм. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх хороо Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний үндэстний ажлыг бэхжүүлэх, сайжруулах үзэл баримтлалыг сайтар хэрэгжүүлж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэх үндсэн чиглэлд анхаарлаа хандуулж, Үндэстний цөөнхийн хөгжлийн санг сайн удирдаж, үндэстэн ястнуудын хамтын зорилт, хөгжил цэцэглэлтийг хүчтэй ахиулж, үндэстэн ястнууд хамтдаа социалист орчин үеийн шинэчлэлийг биелүүлэхийн тулд тууштай хичээн зүтгэж байна .
Ард түмний амьжиргааг дээшлүүлж, иргэдийн сэтгэлийг нягтруулав
Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны Маньсү суурингийн Маньсү тосгоны Төв-Гэрэл баг хот суурингаасаа нэлээд алслагдмал байрлаж, хүн ам нь тархай бутархай байдгаас саяхан болтол тог цахилгаан нэвтрээгүй байсаар ирсэн юм.
2023 онд Хорчин баруун гарын өмнөд хошуу нь Үндэстний цөөнхийн хөгжлийн сангийн тусламж хамрагдаж, малчдын тог цахилгааны наад захын хэрэгцээг хангахын тулд орон нутагт 5000 мВт-ын нар салхины эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж барьснаар малчид цахилгаантай болсон юм.
- Манайх өмнө нь цахилгааны хэрэглээгээ сайтар төлөвлөдөг байсан. Шөнийн цагаар хөргөгчний тогийг салгахгүй бол цахилгаан дутагддаг байв. Бид орой бүр гэрлээ асаадаггүй, өвлийн улиралд цахилгаан хөнжил ч залгаж чадахгүй байв. Одоо бидний өдөр тутмын цахилгааны хэрэгцээг бүрэн хангаж байна гэж Төв-Гэрэл багийн нэгэн малчин баяртайгаар ярьж байв.
- Нар салхиар эрчим хүч үйлдвэрлэх системийн төсөл хэрэгжсэнээр хил орчмын бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хомсдолыг шийдэж, хил орчмын айлуудын өдөр тутмын цахилгааны хэрэгцээг хангаж, оршин суугчдын орчин үеийн амьдралын чанарыг дээшлүүлэн, тэдний тогтвортой, сайн сайхан, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж Хорчин баруун гарын өмнөд хошууны Нэгдмэл фронтын ажлын албаны орлогч дарга, Үндэстний хэрэг эрхлэх хорооны дарга Бүрэнтөгс хэлэв.

Төв-Гэрэл багийн малчид тог цахилгааныг чөлөөтэй хэрэглэх болов/Зургийг: Өвөр Монголын Үндэстний хэрэг эрхлэх хороо
2024 онд ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх хороо шинэ эрин үеийн хил хязгаар орныг хөгжүүлж, ард түмний амьжиргааг дэмжих үйл ажиллагааг цаашид ахиулан, олон талын чиг үүргийн хэлтсүүдийг зохицуулж, хил орчмын бүс нутагт анхаарал хандуулав.
Хилийн бүс нутагт ус, цахилгаан, зам, харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, хил дагуу 590 худаг, 124 усны сан барьж, 114 километр цахилгаан сүлжээ татаж, 28 мянга гаруй хүнд үр өгөөжөө өгсөн.
3231 километр цахилгаан шугам сүлжээг шинээр байгуулсан буюу шинэчилж, 12600 тариачин, малчинд зориулан салхи-нарны эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж суурилуулсан.
Хошууны хэмжээнд 492 километр хурдны замыг холбож, хилийн 198 суурь станц байгуулж, 1845 километр оптик кабель татаж, хилийн бүс нутгийн дэд бүтцийг тасралтгүй бэхжүүлсэн.
Үндэстний цөөнхийн хөгжлийн сангийн 268 сая юанийг хил орчмын бүс нутагт хуваарилж, орон нутгийн онцлогтой тэжээн үржүүлэх ферм байгуулав. Хил орчмын бүс нутгийн үндэстний соёл, хөдөө тосгоны аялал жуулчлалын салбарын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд тус дэм үзүүлэх зорилгоор 182 төсөл хэрэгжүүлэв. Төслүүдийн үр шимийг 374200 хүн шууд хүртэж, үндэстний цөөнхийн ард иргэдийн үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлсэн гэхчлэн тоочоод байвал урт жагсаалт гарна.
Үйлдвэрлэл, ахуй амьдрал сайжрахын хэрээр ӨМӨЗО-ны хил хязгаар нутгийн үндэстний цөөнхүүд харилцан бие биедээ тусалж, нутаг орноо хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэж, сайхан эх орноо хамтдаа бүтээн байгуулж байна.
Хөгжлийг дэмжих бат бөх суурийг тавив
Олгуяагийн цаатнуудын оршин амьдардаг үлгэрийн юм шиг байгалийн үзэсгэлэнт газарт хосууд хуримаа хийх, цаа бугатай зургаа даруулах, цаа бугын чарганд суух зэрэг олон үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. ӨМӨЗО-ны Гэгээнгол хотын Олгуяа Эвенк үндэсний сууринд 2024 оны өвөл жуулчид олноороо ирж мөс цастай романтик аялал хийсэн юм.
Сүүлийн жилүүдэд Үндэстний цөөнхийн хөгжлийн санд түшиглэн Олгуяа Эвенк үндэстний суурин нь цаа бугын аж ахуй, цахим худалдааны салбар, гар урлалын бараа, аялал жуулчлал зэрэг цогц хөгжлийг эрчимтэй дэмжиж, цаашид ч ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, халамжийг нэмэгдүүлэх, үйлдвэржилтийг бэхжүүлэх, хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн чансаатай хөгжлийг ахиулж, үндэстнүүдийн ард иргэдийн үйлдвэрлэл, амьдралд олон сайхан өөрчлөлтүүдийг авчирсан билээ.

Жуулчид цаа бугатай зургаа авахуулж байна/Зургийг: Олгуяа Эвенк үндэстний суурингийн захиргаа
2024 онд Олгуяа Эвенк үндэстний суурин нь Үндэстний цөөнхийн хөгжлийн сангийн санхүүжилтээр интернет шууд нэвтрүүлэг, цахим худалдааны салбарын хөгжлийн бодит хэрэгцээг нэгтгэн, цаашид цахим худалдааны салбарын хөгжлийн төв, хөдөө орон нутгийг хөгжүүлэх үндэстний онцлогтой аж ахуйн хэрэглээг дэмжих төвийг байгуулж, үндэстнүүдийн залуучууд, бизнес эрхлэгчдийг янз бүрийн хэлбэрээр шууд нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулахыг урамшуулж, аж үйлдвэрээ хөгжүүлэн, орлогоо нэмэгдүүлж, шууд нэвтрүүлгийн платформоор дамжуулан Олгуяа Эвенк үндэстний суурингийн дүр төрхийг харуулж, шууд нэвтрүүлэг, аялал жуулчлалыг гүнзгий хослуулсан байна.
Тус суурингийн иргэн Юута:
- Дээд шатны Үндэстний хэрэг эрхлэх хорооны хүчтэй дэмжлэгээр суурингийн намын хороо, засгийн газраас Үндэстний цөөнхийн хөгжлийн сангийн санхүүжилтээр бид нутаг орноо шууд нэвтрүүлгээр сурталчлах боломжтой болсон. Улмаар улс орны өнцөг булан бүрээс ирсэн найз нөхөд цаа буга хариулдаг Эвенк хүмүүсийн соёлын сэтгэл татам байдлыг мэдрэх боломжтой болжээ гэж ярилаа.
2024 онд Үндэстний цөөнхийн хөгжлийн зорилтын хүрээнд Төв засгийн газар болон Өөртөө засах орноос нийт 722 сая юанийг Өвөр Монголд санхүүжүүлжээ. Үүнд: Үндэстний цөөнхийн хөгжлийн сангийн 131 сая юанийг улсын зэрэглэлийн болон өөртөө засах орны зэрэглэлийн15 хошуунд хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд зориулсан нь нийт сангийн 18.14 хувийг эзэлж, Үндэстний цөөнхийн хөгжлийн сангийн 268 сая юанийг хилийн 20 хошуу, хот, дүүрэгт хуваарилсан нь нийт хөрөнгийн 37.12 хувийг эзэлж байна.
Тус санг голчлон шинэ цаг үед хил орчмын бүс нутгийг хөгжүүлэх, ард иргэдээ баяжуулах үйл ажиллагааг дэмжих, амьдрахад тохиромжтой, бизнес эрхлэхэд таатай, үзэсгэлэнтэй хөдөө орон нутгийг байгуулах, үндэстний гар урлалын шинийг санаачлан хөгжүүлэх, амьдрал ядуу иргэдэд зориулсан фтор багатай цайг сурталчлах зэрэгт зарцуулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэхийг адилхан чухалчилж, нийт 623 төсөл хэрэгжүүлж, 2 сая 1236 мянган хүнд шууд үр өгөөжөө өгч, Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэхэд материаллаг болон оюун санааны үндэс суурийг тавьсан юм.
Үлгэр жишээ үзүүлж, хөгжлийн хурдасгав
ӨМӨЗО-ны Хөх хотын Сайхан дүүргээр жишээлэхэд, эндээс хот байгуулалтын хурдтай хөгжил, хот тосгоны шинэ өнгө төрх, зам тээврийн саадгүй урсгалыг харж болно. Хөгжсөн аж үйлдвэр, үзэсгэлэнт экологи, гайхалтай сэтгэл татам хот нь энд амьдарч буй үндэстнүүдийн ард иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлж, аз жаргал эдлүүлэн, аюулгүй орчинд амьдруулж буйг тодхон харуулж буй юм.
2024 онд Сайхан дүүргийг Үндэстний хэрэг эрхлэх хорооноос үндэсний хэмжээний хамтын орчин үеийн шинэчлэлийн туршилтын бүсүүдийн нэгээр тодорхойлсон. Сайхан дүүрэг нь Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэхийг ажлынхаа гол чиглэл болгон, үндэстнүүд хамтдаа шинэчлэлийг дэмжих үр дүнтэй арга замыг үргэлжлэн судалж, хэрэгжүүлэн, чансаатай эдийн засаг, нийгмийн хөгжлийн замаар урагшилсан байна.

Хөх Хотын Сайхан дүүргийн Их Түргэн голын үзэмж/Зургийг: Хөх хотын Сайхан дүүргийн Үндэстний хэрэг эрхлэх хороо
Өдгөө ӨМӨЗО-нд Хөх хотын Сайхан дүүрэг, Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуу, Улаанхад хотын Байран баруун хошуу зэрэг гурван хошуу, дүүргийг Төвийн Үндэстний хэрэг эрхлэх хорооноос үндэсний хэмжээний хамтын орчин үеийн шинэчлэлийн туршилтын бүсээр тодорхойлсон юм. Гурван хошуу, дүүрэг нь олон төрлийн туршилтын ажлыг тууштай дэмжиж, үлгэр жишээ үзүүлж удирдах үүргийг идэвхтэй гүйцэтгэн, орчин үеийн шинэчлэлийн туршилтын бүтээн байгуулалтын шинэ ахиц дэвшлийг үргэлжлүүлэн сайжруулсаар байна.
2024 онд ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх хороо 27 хошуу (хот, дүүрэг)-ийг эв найрамдалтай хот суурин байгуулах туршилтын бүс болгож, үндэстний цөөнхийн айл, сууринг Хятадын шилдэг уламжлалт соёлыг өвлөн уламжлах, сурталчлах чухал холбоос, үндэстнүүдийн харилцаа холбоо, солилцоо, нэгдлийн чухал орон зай, ажиллаж амьдрахад тохиромжтой эв найртай сайхан суурин болгон байгуулахаар шаргуу ажиллаж, хөдөө тосгоныг иж бүрэн сэргээхэд тусалсан байна.
ӨМӨЗО-ны бүх шатны үндэстний хэрэг эрхлэх хороод Төвийн Үндэстний хэрэг эрхлэх хороо болон бусад хороодын ажлын шаардлагыг санаачилгатайгаар хэрэгжүүлж, иргэдэд фтор багатай цай уухыг сурталчлах ажлыг эхлүүлж, "гэрт нь цай хүргэх" аяныг идэвхтэй өрнүүлэв. 2024 онд 8.6381 сая юанийн хөрөнгө оруулалтаар 142 удаа цай хүргэж 184,55 тонн фтор багатай цай тарааж, 38900 хүнд фтор багатай цай хүргэж нам, эх орны хайр халамжийг түгээжээ. Фтор багатай цай нь сэтгэлийн цай, эв нэгдлийн цай болж, фторыг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэсэн архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх ба үндэстнүүдийн солилцоо, харилцаа холбоо, нэгдлийг дэмжихэд эерэг үүрэг гүйцэтгэсэн байна.
ӨМӨЗО-ны үндэстний хэрэг эрхлэх хорооны албан тушаалтан:
- ӨМӨЗО-ны үндэстний хэрэг эрхлэх хороо нь Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэхээр гол зорилтоо болгож, ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататгах , хөдөө тосгоны сэргэн мандалтыг иж бүрэн дэмжиж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, иргэдийн сэтгэлийг нягтруулахыг ямагт Үндэстний цөөнхийн хөгжлийн гол зорилт болгож, хөгжлийн үр дүнг үндэстнүүдийн ард түмэнд шударга хуваарилахыг дэмжиж, үндэстнүүдийн социалист орчин үеийн шинэчлэлийг хамтдаа биелүүлэхийг тууштай дэмжиж байна гэдгээ илэрхийллээ.
