
Монгол Ардын Намын дарга М. Энхболд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд ирүүлсэн баярын цахилгаандаа, Би МАН болон өөрийн нэрийн өмнөөс эрхэм танаар дамжуулан ХКН-ын Төв хороо болон бүх намын гишүүдэд дотнын мэндчилгээ болон сайн сайхны ерөөл дэвшүүлж байна. ХКН-ын удирдлагатайгаар Хятад улс хөгжил цэцэглэлтийн аугаа үйлсийн улам их ололт амжилтыг тогтооно гэдэгт итгэж байна гэжээ.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын дарга Чим Чен Ун Ши Жиньпин даргад ирүүлсэн баярын цахилгаандаа, ХКН байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан, та болон танаар дамжуулан ХКН-ын Төв хороо, бүх намын гишүүд болон Хятадын нийт ард түмэнд цогтой халуун баярын мэндчилгээ дэвшүүлж байна. ХКН-ын удирдлага дор, Хятадын онцлогтой социализмын байгуулалт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлын үйл явцад улам их амжилт тогтоохыг хүсэн ерөөе гэсэн байна.
Камбожийн Ардын Намын Төв хороо, Лаосын Ардын Намын Төв хороо болон Вьетнамын Коммунист Намын Төв хороо ч тус тус ХКН-ын Төв хороонд баярын цахилгаан ирүүлж, ХКН-ын 95 жилийн ойд халуун мэндчилгээ, сайн сайхны ерөөл зөгнөл дэвшүүлсэн байна.
