Өвөр Монголын Өдрийн Сонины шүүмж
Шинэ оны эхэнд хүсэл мөрөөдөл өвөрлөн урагш зүтгэх зангилааны цаг эрин юм. ӨМӨЗО-ны АТИХ-ын ХII хорооны VI хурал 1 дүгээр сарын 14-нд нээлтээ хийлээ. Таван өдрийн хугацаатай хуралдах тус хуралд ӨМӨЗО-ны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчид олон үндэсний иргэдийн хүсэл найдварыг тээж, нэгэн дор цуглан, сайн сайхны төлөө хамтдаа арга бодлого гаргаж байна. Бид эндээс их хурал амжилттай болохыг ерөөж байна.
Өнгөрсөн нэг жилд эдийн засгийн хүнд нөхцөл байдал дор хөгжил шинэчлэлийн хатуу үүргийг биелүүлж, Ши Жиньпин даргын удирдлагаар Төв, Төрийн зөвлөл, ӨМӨЗО-ны Нам засгийн бодлого төлөвлөлтийг хийж, эдийн засгийн шинэ өсөлт, шинэ хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн, олон арван хүнд бэрхшээл, өрсөлдөөнийг давж, жилийн гол үүргээ амжилттай биелүүлсэн байна. Нэг жилийн турш ӨМӨЗО-ны эдийн засаг, нийгэм тогтуун хөгжиж ирлээ. Энэхүү амжилт нь ӨМӨЗО-ны бүх иргэдийн шаргуу хөдөлмөртэй салшгүй холбоотой юм.
ӨМӨЗО-ны Намын хорооны зөв удирдлагаар өөрийн орон нутгийн онцлогт зохицуулан, хяналт тавих чадвараа сайжруулан, чухал хэрэг явдлыг ардчилал, шинжлэх ухаан, хуулийн аргаар шийдвэрлэн, төлөөлөх ажлын чиглэл, чанар болон үр дүнг нэмэгдүүлжээ. ӨМӨЗО-ны АТИХ-нь Хятад улсын умард хилийн үзэсгэлэнт оронд дүрэм тогтоол, улс төрийн хүчин чадлыг олгосон байна.
2017 он нь ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Хурлын үзэл санааг тал бүрээр хэрэгжүүлэх эхний жил юм. Энэ оны ажлыг сайн хийх нь чухал ач холбогдолтой юм. Хятад улсын дотоод гадаадын эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэцүү байгаа өнөөдөр бид хүнд бэрхийг туулан, Өвөр Монголын хөгжлийн давуу талыг олж харан, хөгжлийн нөөц хүчийг нэмэгдүүлэн, хөгжлийн алтан боломжийг барих хэрэгтэй. Ялангуяа Намын Төлөөлөгчдийн Х Хурал болон Х удаагийн II бүгд хурал нь хөгжлийн тодорхой замыг зааж, хөгжлийн зорилт, бодлогыг гаргасан байна. ӨМӨЗО-ны АТИХ-ын ХII хорооны VI хурал нь хурлын тайлан, шийдвэрийг хянан зөвлөхөөр дамжин ӨМӨЗО-ны бүхий л иргэдийн хүсэл мөрөөдөл, хүнд бэрхийг туулах, нутаг усаа илүү сайхан болгон бүтээн байгуулах зөв энергийг олгосон байна. Бид эртнээс ард иргэдийн үзэл бодлыг сонсон, хүчин чадлыг нь нягтруулан, үзэл бодлоо илэрхийлэх өргөн боломж хангасан байна.
Зүтгэж явбал бүтнэ. Төлөөлөгчид үүрэг хариуцлагаа биелүүлэн, хичээн ажиллаж, бодитой санал бодлого дурдан, энэ удаагийн хурлыг ардчилалтай, үнэн бодитой, хамтдаа зүтгэсэн хурал болгоно гэдэгт итгэж байна.
Хуралд амжилт хүсье.
