solongonews
Хятад улс хөдөлмөрийн жишээч, тэргүүний ажилтнаа сайшаан урамшуулав
2025-04-29 09:37
Хятад улс хөдөлмөрийн жишээч, тэргүүний ажилтнаа сайшаан урамшууллаа

Бүх Хятадын Үйлдвэрчдийн эвлэлийн холбоо байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэж, үндэсний хөдөлмөрийн жишээч, тэргүүний ажилтныг сайшаан урамшуулах хурал 28-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд ёслол төгөлдөр боллоо. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин арга хэмжээнд оролцож, илтгэл тавихдаа, шинэ эриний шинэ замналд намын үндсэн үүргийн хүрээнд ажилчид, хөдөлмөрч түмний асар их хүчнийг төвлөрүүлэн дорвитой тэмцэн, бат алхаагаар Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын аугаа ирээдүйг цогцлон биелүүлэх хэрэгтэй гэж илэрхийллээ.

Тавдугаар сарын 01-ний олон улсын хөдөлмөрчдийн өдөр хүрч ирж буйтай холбоотойгоор Ши Жиньпин ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс нийт Хятадын олон үндэстний ажилчин, тариачин, сэхээтэн болон бусад хөдөлмөрч түмэн, олон шатны үйлдвэрчдийн эвлэлийн холбооны байгууллага, нийт ажилтанд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Хонконгийн онцгой засаг захиргааны бүс, Макаогийн онцгой засаг захиргааны бүс, Тайваний бүс нутгийн Үйлдвэрчдийн эвлэлийн холбоо, хөдөлмөрийн салбарын найз нөхдөд баярын өдрийн ерөөлөө дэвшүүлж байна. Шагнал хүртсэн бүх Хятадын хөдөлмөрийн жишээч, тэргүүний ажилтанд халуун баяр хүргэе гэсэн байна.

Тогтоолын дагуу нийт 1670 хүн бүх Хятадын хөдөлмөрийн жишээч цол, 756 хүн бүх Хятадын тэргүүний ажилтан цол хүртлээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл