solongonews
Сайн байна уу Орос орон
2025-05-07 09:40
Сайн байна уу Орос орон

 

ОХУ-ын ерөнхийлөгч В. Путины урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийх бөгөөд Москва хотноо болох ЗХУ-ын Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэх ёслолд оролцоно.

Төрийн тэргүүн нарын дипломат үйл харилцаа нь шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бүх талаар удирдаж байна. Хоёр орон эрчим хүч, хөрөнгө оруулалт, соёл, худалдаа эдийн засаг зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагааны бүрэн механизмыг бий болгосон. Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтвортой ахиж, хоёр талын худалдааны хэмжээ өсөлтийн чиг хандлагаа хадгалсаар байна.

Энэ жил Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн, ЗХУ-ын Аугаа эх орны дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Хятад, Орос бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн томоохон гүрнүүд юм. Хятад, Орос хоёр орон анхны хүсэл эрмэлзэлдээ үнэнч байж, хамтран ажиллаж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, хоёр ард түмэнд илүү их үр өгөөж өгч, дэлхийн аюулгүй, тогтвортой байдалд зохих хувь нэмрээ оруулсаар байх болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл