solongonews
Шинэчлэлийн Өвөр Монголыг бүтээн байгуулахад хүчин зүтгэнэ
2017-01-14 17:21
Хамтдаа мэргэн ухаанаа гаргаж алс ирээдүйн төлөө сэтгэл нэгтэн урагшилъя. Өчигдөр буюу 13-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны хорооны УТЗЗ-ний XI ээлжийн V хурал Хөххотод нээгдэв.

Бүх л нам бүлэг, бүх үндэстэн, бүх салбарын улс төрийн зөвлөгөөний гишүүн дархан үүрэгтэйгээр нэг танхимд цугларан, ӨМӨЗО-ны шинэчлэл, хөгжил, тогтуун байдлын алсын төлөвлөгөөг хамтдаа зөвшилцөж, арга бодлогыг хамтдаа зөвлөн, санал санаачилгаа дурдана. Энд би их хурал хуралдсанд баяр хүргэж байна.

Уг хурал нь Өвөр Монголын үндэстний ард түмний улс төрийн амьдрал дахь том эргэлт болсны хувьд Өвөр Монгол даяар Намын XVIII төв хорооны VI бүгд хурлын үзэл санаа ба төвийн эдийн засгийн ажлын хурлын үзэл санааг гүнзгий суралцаж, ӨМӨЗО-ны X удаагийн Намын хорооны их хурлын үзэл санаа, ӨМӨЗО-ны Намын хорооны Х удаагийн II бүгд хурлын үзэл санааг нарийн хянамгай суралцаж байгаа зангилааны үед хуралдсан нэг удаагийн чухал хурал болно. Уг хурлыг хуралдсан нь үзэл санаагаа нэгтгэж, хамтын ойлголтыг нэмэгдүүлж, Өвөр Монголын улс төрийн зөвлөлийн ажлын шинэ байдлыг бий болгох, нөхөрсөг ардчиллыг ахиулж, оюун ухаан хүчин чадлыг нягтруулах, шинэчлэлийн Өвөр Монголыг бүтээн байгуулахад чухал бөгөөд алс хэтийн ач холбогдолтой юм.

Ирсэн замаа эргэн харахад илүү ид хүчтэй урагшилна. 2016 он бол “Арван гуравдугаар таван жил”-ийн эхлэлийн жил, мөн ардын улс төрийн зөвлөлийн зөвлөх ардчиллын байгуулалтын чухал он мөн. Энэ нэг жилд ӨЗО-ны Намын хорооны удирдлагын дагуу ХКН-ын XVIII хурал, XVIII удааны төв хорооны III бүгд хурал, IV бүгд хурал, V бүгд хурал, VI бүгд хурал ба ӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Их Хурлын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлжээ. Нөхөрсөг болон ардчилал хоёр том гол сэдвийн эргэн тойронд чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл нэгдэн, хүчээ хамтатган, санал санаачилга дурдаж, Өвөр Монголын шинэчлэл нээлтийн орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ байдлыг бий болгоход хүчээ өргөжээ.

Нэг жилийн турш ӨМӨЗО-ны УТЗЗ-ний үзэл санаа улс төрөөр хөтлөн дагуулахыг сайжруулж, өргөн олон гишүүдээ дайчлан дагуулж, ӨМӨЗО-ны өөрчлөлт хөгжил болон шинэчлэх бүтээн байгуулалтын идэвх хүчийг нягтруулж, хамтын хүчийг төвлөрүүлжээ.

Нэг жилийн турш ӨМӨЗО-ны УТЗЗ “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр гол шижим болгон, шинэчлэлд анхаарал тавин, хөгжлийн төлөө хүчээ төвлөрүүлж, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг ахиулж, сайн эхлэлийг бий болгожээ.

Нэг жилийн турш ӨМӨЗО-ны УТЗЗ нь Ардын улс төрийн зөвлөгөөний социализм УТЗЗ ардчиллын чухал арга замын үйл хэргийг идэвхтэй харуулан, зөвлөх ардчиллын үйл хэргийг ахиулж, зөвлөх ардчиллын туршлагыг дүгнэн, Ардын УТЗЗ ардчиллыг гүнзгий өрнүүлэхийг ахиулжээ.

Нэг жилийн турш ӨМӨЗО-ны УТЗЗ нь Ардын улс төрийн зөвлөгөөний нэгдмэл фронттой нэгдэхийг чухалчлан, солилцоогоор хамтын ажиллагааг эрэлхийлж, ардчиллаар нөхөрлөлийг ахиулан, эв найртай эрх тэгш ахиулж, ӨМӨЗО-ны шинэчлэл хөгжил тогтуун байдлаар бүхий л салбарт хүчээ нэмж, хамтын хүчийг бүрдүүлжээ.

Нэг жилийн туршид ӨМӨЗО-ны УТЗЗ “Төвийг нэг цогц болгох” бүтээн байгуулалтыг нэгдсэн байдлаар төлөвлөн ахиулж, байдлыг мэдэх, ойлгох, арга ухаан сэдэх, үйлчилгээг батлах, ухуулж хөтлөн дагуулах ба солилцох хамтрах чадвараа сайжруулж, хэрэгцээ шаардлагад зохицуулан, сууриа бататган, үндсээ бэхжүүлж, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх чадвар болон түвшнээ тасралтгүй дээшлүүлжээ.

Эдгээр амжилт нь Өвөр Монголын өргөн олон УТЗЗ-ний гишүүний хичээл зүтгэл болон хувь нэмэр, оюун ухаан болон хүчин чадал, хөдөлмөр болон хүч хөлсийг нягтруулжээ. Энд бид Өвөр Монголын өргөн олон УТЗЗ-ний гишүүнд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж, эрхэм дээд хүндэтгэлээ илэрхийлж байна.

Шинэ жилд шинэ төрх байдалтай болж, шинэ жилд шинэ үйлс бүтээе. Одоо УТЗЗ-ний үүрэг хариуцлагыг сайн гүйцэтгэхийн эцсийн зорилго нь ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Их Хурлын үзэл санааг сайтар хэрэгжүүлэхэд байна. Өвөр Монголын бүх шатны УТЗЗ-ний зохион байгуулалт болон өргөн олон УТЗЗ-ний гишүүн сайн эхлэл сайн төгсгөлийг бий болгон, сайн хийж сайн биелүүлэн, УТЗЗ-ний оюун ухаанаар Намын төлөөлөгчдийн их хурлын үзэл санааг ойлгон ухуулахад хэрэглэж, тойм зураг төслийг хүмүүст илүү гүнзгий суулгана. УТЗЗ-ний хүчийг УТЗЗ-ний үүрэг чадвар болон Намын төлөөлөгчдийн их хурлын үзэл санаатай уялдуулахад тавьж, “шаардлага” болон “чадвар”-ыг харилцан холбохыг биелүүлнэ. УТЗЗ-ний түүхэнд үүргийн бодит асуудалд анхаарал тавьж, Намын төлөөлөгчдийн их хурлаас дурдсан гол үүрэгт идэвхтэй сурталчлан ухуулж, ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Их Хурлын үзэл санааг үндэслүүлэн соёолуулж, үржин боловсрохыг ахиулж, шинэчлэлийн Өвөр Монголын бүтээн байгуулалтад хүчээ өргөх хэрэгтэй.

Хүч энд хуримтлагдаж, мөрөөдөл эндээс эхэлнэ. Цаг үеийн хүнд үүрэг болон бүх үндэстний бүхий л салбарын хүнд найдварыг хүлээсэн УТЗЗ-ний гишүүн заавал улс төрийн халуун сэтгэлтэй шилдэг оюун санаатай, үүрэг хариуцлагаа нарийн хянамгай гүйцэтгэж, санал бодлоо идэвхтэй илэрхийлж, ӨМӨЗО-ны УТЗЗ-ний XI удаагийн V хурлыг нөхөрсөг, ардчилалтай, бодит байдлыг эрхэмлэн, эрэлхийлэн урагшилсан их хурал болгон хуралдуулж, Ши Жиньпин даргаар удирдуулсан Намын төв хорооны эргэн тойронд илүү эвсэн нягтарч, харилцан туслалцаж, нэгдэн тэмцэж, буцалтгүй урагшлан, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэн, Хятад улсын умардын үзэсгэлэнт орноо илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулж, шилдэг амжилтаар Намын XIX удаагийн их хурал амжилттай хуралдах, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг угтан авъя.

Их хурал төгс амжилт олохыг хүсье.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл