
Ямар цэцгийг урлан хатгах вэ?
Энэ оны "Хоёр чуулган"-аар Ши Жиньпин дарга хоёр төрлийн ажлыг “уран хатгамал”-аар зүйрлэсэн юм.
Нэг нь хотын нарийн тооцоолсон удирдах ажлын талаар:
- Хотын нарийн тооцоолсон удирдах ажлын талаар угалз хатгах мэт нарийн нямбай байх хэрэгтэй гэж 3 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан Шанхай хотын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлгийн үеэр хэлжээ.
Нөгөө нь ядуурлыг буруулах ажлын талаар:
- Ажлын бүх шатанд оновчтой, шаардлагатай үед угалз хатгах мэт ур чадвар гаргах хэрэгтэй гэж 3 дугаар сарын 8-ны өдөр хуралдсан Сичюань мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлгийн үеэр захижээ.
Угалз цэцэг хатгахын зангилаа нь “хатгах”-д бий. Хатгахдаа цэвэр цэмцгэр, нарийн нямбай, сандарч тэвдэлгүй тайван байх хэрэгтэй. Энэ бол аргын онол юм.
- “Олон үндэстний ахан дүүс нэгэн гэр бүл мэт эв нэгтэй байх” болон үндэстний эв нэгдлийн агуулгатай найрсаг арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, үндэстний эв нэгдлийг өдөр тутмын ажилдаа ч анхааран, сургууль сургалт, гэрийн хүмүүжил, нийгмийн боловсрол зэрэг бүх төрлийн хүмүүжил сургаалдаа хэрэгжүүлж, олон үндэстний эв нэгдлийн цэцгийг өнөд дэлгэрүүлэх хэрэгтэй.
– 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Шиньжян багийн төлөөлөгчдийн хэлэлцүүлгийн үеэр
- Олон олон залуучууд та нараар үлгэр дуурайл болгож, анхан шат болон ард түмний дунд ажил үйлсээ босгон, “залуу насны цэцэг”-ээ заавал зөв газарт нь үндэслүүлж, Хятадын мөрөөдлийг биелүүлэх аугаа үйлсийн замд хувь нэмрээ үзүүлээсэй гэж найдаж байна.
– 2014 оны 5 дугаар сарын 4-ний Залуучуудын баярын үеэр
Цэцэг яаж сайхан дэлгэрдэг вэ?
Цэцгэс яаж сайхан дэлгэрдэг вэ? Сайхан дэлбээнүүд нь гар гараа барин ганган цэцгийг бүтээдэг байжээ.
Ши Жиньпин дарга үндэстний эв нэгдэл болон үндэстний ажлын тухай ахин дахин онцлон ярьсан билээ.
Энэ оны "Хоёр чуулган"-аар мөн “Нүдээ хайрлах мэт үндэстний эв нэгдлийг хамгаалах”, “Анар жимсний үр мэт нягтран нэгдэх”, “Олон үндэстний эв нэгдлийн цэцгийг өнөд дэлгэрүүлэх” зэрэг саналаа дурдсан.
Цэцгэс яагаад сайхан дэлгэрсэн вэ? Үр өгөөж сайтай хөрсөнд үндсээ суулгасны ач юм.
- Ард иргэдтэй хамт тэмцэж, хамт урагшлан, хамт мөрөөдсөнөөр залуу насны утга учрыг мэдэрч чаддаг гэх мэтээр Ши Жиньпин дарга цаг ямагт залуу үеийнхэнтэй харилцаж, тэдэнд урам зориг өгсөөр байдаг.
2014 онд Ши Жиньпин дарга Хэбэй мужийн Бао Дин коллежийн Баруун бүс нутгийн боловсролыг дэмжих сайн дурынхны багийн төлөөлөгчдөд өгсөн хариу захидалдаа:
- Олон олон залуучууд та нараар үлгэр дуурайл болгож, анхан шат болон ард түмний дунд ажил үйлсээ босгон, “залуу насны цэцэг”-ээ заавал зөв газарт нь үндэслүүлж, Хятадын мөрөөдлийг биелүүлэх аугаа үйлсийн замд хувь нэмрээ үзүүлээсэй гэж найдаж байна гэжээ.
Залуучууд хүчтэй бол эх орон нь хүчирхэг. Ши Жиньпин дарга хэлэхдээ:
- Залуу үеийнхэн мөрөөдөлтэй, хариуцлагатай бол улс орон, үндэстэн түмэн ирээдүйтэй гэсэн байна.
“Мянган цэцгийн хүрээлэн”-г хэрхэн хамтдаа бүтээх вэ?
Ши Жиньпин дарга 2013 онд Хятадын Бө-Ао хотноо зохион байгуулагдсан Азийн форумын нээлтийн ёслол дээр тавьсан илтгэлдээ, “Ганц цэцэг дэлгэрснээр урин дулаан ирдэггүй, мянган цэцгийн даллагатай урьхан хавар саатдаг” гэх зүйрлэлийг оруулсан байв. Мөн оны 9 дүгээр сард болсон Их 20-ийн дээд уулзалтаар Ши Жиньпин дарга уг хоёр мөртийг дахин ашиглаж, Хятадын нээлттэй гадаад бодлого болон хамтын ашиг тусын тухай үзэл баримтлалаа илтгэсэн байна.
Олон улсын хамтын ажиллагааны форум уулзалтуудаар Ши Жиньпин дарга ямагт “хувь тавилангийн хамтын цогц” хэмээх үзэл баримтлалаа санал болгосоор ирсэн. Цэцгэс бүгдийг дэлгэрүүлэх нь өнөөгийн дэлхийн өнгө төрх байх ёстой аж.
- Байгаль орчныг сэлбэн засахдаа “элдэв хачин өвс цэцэг”-ийг тариад байх нь зохисгүй. Хүнийхийг дуурайгаад ч хэрэггүй. Харин эх байгалийн жам ёстой зохицсон, газар нутгийн нөхцөл байдалтай нийцсэн ногооруулах замыг сүвэгчлэх нь хамгийн дээд сонголт юм.
-- 2014 оны 1 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд
Өвөр Монголд ажиллах үеэр
- Бодит байдалтай нийцэх хэрэгтэй. Ямар ч дээд түвшний төсөв төлөвлөгөө байлаа ч бодит байдалтай нийцэхгүй бол сохор зоосны өртөггүй болж, ямар ч ойрын зорилго байлаа ч бодит нөхцөлтэй зохицохгүй бол толинд ойсон цэцэг, усанд туссан сар мэт хоосон зүйл болох юм.
-- 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр
Яагаад заавал “хачин цэцэг”-ээс татгалзаж, “толин дахь цэцэг”-ийг үгүйсгэх хэрэгтэй вэ?
2014 онд Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлан ажиллах үеэр Өвөр Монголын байгаль орчны хамгаалалтын тухай:
- Байгаль орчныг сэлбэн засахдаа “элдэв хачин өвс цэцэг”-ийг тариад байх нь зохисгүй. Хүнийхийг дуурайгаад ч хэрэггүй. Харин эх байгалийн жам ёстой зохицсон, газар нутгийн нөхцөл байдалтай нийцсэн ногооруулах замыг сүвэгчлэх нь хамгийн дээд сонголт юм гэжээ.
Бусдын туршлага сургамжаас суралцахдаа тэр хэвээр нь ашиглаж болохгүй. Бүс нутгийнхаа нөхцөл байдлаас шалтгаалж зөв тохиромжтой арга замыг эрэх хэрэгтэй. Энэ нь ганц байгаль орчны хамгаалалт дээр бус, төр засгийг барихад ч мэдвээс зохих арга онол юм.
2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ши Жиньпин дарга хэлэхдээ:
- Бодит байдалтай нийцэх хэрэгтэй. Ямар дээд түвшний төсөв төлөвлөгөө байлаа ч бодит байдалтай нийцэхгүй бол сохор зоосны өртөггүй болж, ямар ч ойрын зорилго байлаа ч бодит нөхцөлтэй зохицохгүй бол толинд ойсон цэцэг, усанд туссан сар мэт хоосон зүйл болох юм гэжээ.
“Сайхан амьдралын төлөө ард түмний хүсэл мөрөөдөл бол бидний хүчин зүтгэх зорилго байх учиртай”. Энэ бол Ши Жиньпин даргын “цэцэг”-тэй зүйрлэлийн цаана байгаа чин үнэн санаа бодол нь билээ.
