solongonews
Зарим шинэ эм бэлдмэлийг туршин хэрэглэж байна
2020-02-05 14:34
Шинжлэх ухаан технологийн яамны биологийн төвийн дэд дарга Сүнь Яньрүн 04-ний өдөр Үндэсний Эрүүл мэндийн хорооны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ:

 Коронавирусын халдварт зориулсан шинжлэх ухаан технологийн ажилд ахиц гарч байгаа бөгөөд ялангуяа эм бэлдмэлийг судлан гаргах талаар зарим вирусийн халдварыг эсэргүүцэх хүчин чадалтай зах зээлд гарсан эм бэлдмэлийг сонгож, туршин хэрэглэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Халдвар гарснаас хойш Шинжлэх ухаан технологийн яам гурван ээлжийн 16 онц байдлын төслийг хэрэгжүүлж, голцуу вирусийн эх үүсвэр, эм бэлдмэл судлах, Вакцин судлан бүтээх, амьтанд турших зэрэг судалгааны ажлыг хийсэн юм. Өнөөгийн байдлаар, олон төрлийн ажлыг сайтар хийж байгаа бөгөөд зарим шинжлэх ухаан, технологийн ажилд ч ахиц гарч байна гэжээ.

Тэрээр танилцуулж хэлэхдээ: Зах зээлд гарсан буюу клиникт туршин хэрэглэж байгаа эм бэлдмэлд системтэй, их цар хэмжээний сонголт хийсний дараа хэдэн төрлийн хэрэглэж болохоор эм бэлдмэл олдсон гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл