Хятадын Гаалийн ерөнхий газрын албаны сайтын тоо бүртгэлд харуулснаар 01-р сарын 24-нөөс 02-р сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Хятад улсад нийт 810 сая юанийн үнэ бүхий 240 сая ширхэг халдвараас урьдчилан сэргийлэхэд зарцуулах эд материалыг импортоор оруулжээ. Тэдгээрийн дотор халдварын эсрэг хамгаалалтын хэрэгсэл 75 орчим хувь буюу 610 сая юанийн үнэтэй байсан бол үүнд 220 сая маск, 2 сая 529 мянган хамгаалалтын хувцас, 279 сая нүдний шил багтжээ.
Гаалийн газар Хятадын хилээр нэвтрэх газар дээр нь тусгай гаалийн бүрдүүлэлт хийх газрууд байгуулж, дүрэм журмын дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эд материалыг хангахын тулд үр ашигтай үйлчилгээ явуулж байна. Хилийн чанадаас хандивласан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эд материалыг бүртгэсний дараа татвараас чөлөөлөх, бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тусгайлан эмчилгээнд ашиглах импортын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл зэргийг гаалийн бүрдүүлэлтийн саадгүй нэвтрэхийг баталгаажуулж байна.
