solongonews
БНДАУ-ын эдийн засгийн шинэ хөдөлгүүр
2015-01-06 18:30
Эдийн засгийн өсөлтийн удаашрал, бүтцийн зохицуулалтын шинэ хэв байдлын өмнө Дундад Улсын засгийн газрын эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгүүр нь засгийн газрын аж ахуйд чиглүүлсэн бодлогоо сулруулж, зах зээлийн эрчимтэй хөгжлийг тасралтгүй дэмжин, шинэчлэл, инновацийг гүнзгийрүүлэн тогтвортой хөгжлийг хангав.

Ерөнхий сайд Ли Кэчян саяхан Төрийн зөвлөлийн гүйцэтгэх хуралдаанаар засгийн газраас бодлогоо сулруулан ашгийг чухалчлах "Хасах" аргаар дамжуулан, нийгмийн шинэчлэл, аж ахуй эрхлэх идэвхийг дайчилна гэв. Хурлаар бас Жүн Гүаньцүнь (Zhongguancun) Инновацийн жишээ үзүүлэх паркын туршилтын бодлогыг өргөн хүрээтэй түгээж, төрийн өөрийн зохион бүтээсэн жишээ үзүүлэх парк байгуулах ажлыг болон цаашид нийтийн аж ахуй эрхлэх, иргэдийн бүтээлч чадавхийг дэмжинэ гэлээ.

     

1." Хасах" аргаар эдийн засгийн "Үржүүлэх" ашиг хүртэв

Эдийн засгийн шинэ хэв байдалд Засгийн газраас удирдлагын байгууллагаа аж ахуйн нэгжид шилжүүлэн дорвитой үр дүнд хүрч болно.

“Төр, хувийн хэвшлийн хоорондох бизнесийг оновчтой байдлаар зохион байгуулахад удирдлагын зөв арга барил нэн чухал юм. Засгийн газрын зүгээс эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор зарим ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд Дундад Улсын Олон улсын Эдийн Засаг Харилцааны төвийн Мэдээллийн яамны сайд Шү Хунсай хэлэхдээ: -Уг нь засгийн газраас хэт олныг удирдсанаар зах зээлийн чөлөөт байдлыг хязгаарлан, зах зээлийн дотоод үйлдвэрлэлийн хүч дутагдах, шинэлэг бүтээлч, санаачлагатай бус байдал анзаарагдаж байсан. Засгийн газраас аж ахуйд хандсан бодлогоо нэгтгэн төвлөрүүлснээр хяналтын явцыг хялбарчлан, иргэдийн бүтээлч үйлдлийг дэмжиж, хувийн жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийг тэтгэн, ажил эрхлэлт болон гуравдугаар аж үйлдвэрийн хөгжлийн ахицад туслах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд ашигтай.

            Хяналтын хялбарчлалтын талаар. Ерөнхий сайд Ли Кэчян маш их анхаарал хандуулж, Төрийн инновацийн жишээ үзүүлэх паркын бүтээн байгуулалтын үеэр хэлэхдээ: -Төрийн инновацийн жишээ үзүүлэх паркыг сайжруулах хэрэгтэй. Маш олон шалгуур үзүүлэлт, хяналт хэрэггүй. Миний санал бол “Түргэн ахиулах хэрэгтэй" гэв. Тэрээр мөн хүмүүсийг үзэл бодлоо өөрчлөн хяналт удирлагыг үйл ажиллагааны дунд хойно хэрэгжүүлэхийг шаардав. 

      Өнгөрсөн жилээс өнөөдрийг хүртэл Засгийн газрын аж ахуйд хандсан бодлогоо сулруулсан нь зах зээлийн динамикыг цаашид чөлөөлөв. Энэ оны есдүгээр сар хүртэлх байдлаар Төрийн зөвлөлөөс 7 удаагийн 632 төрлийн засаг захиргааны хяналт зэрэг төслийг хүчингүй болгосон. Засгийн газрын өнгөрсөн хоёр жилийн Төвийн зэрэглэлийн засгийн газрын батлах ажил хэргийг 76 хувиар багасгав. БНДАУ-ын Засгийн газраас хувийн хэвшлийг өсөж хөгжихөд нь дэмжих үүднээс зарим нэг бодлогын шинж чанартай ажлуудыг хэрэгжүүлсний дүнд тухайлбал, хувийн хэвшил рүү хандсан эдийн засгийн бодлогыг сулруулах чиглэлээр дорвитой ажлуудыг өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн нь эхнээсээ үр дүнгээ өгчээ. Энэ нь нэг жилийн хугацаанд БНДАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогын дүнд хувийн хэвшлийн 9.2 сая байгууллага Дундад Улсын зах зээлд үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шинээр бизнес эрхлэгчдийн тоо өнгөрсөн мөн оныхтой харьцуулахад 60 хувиар өссөн нь сайшаалтай үр дүн юм. Түүнчлэн хувийн хэвшлийг дэмжих эдийн засгийн бодлогоо цаашид үргэлжлүүлэхээр Засгийн газраас анхаарч ажиллахаа албаны хүн энэ үеэр мэдэгдсэн юм.

2. Хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж идэвхжүүлэх

Хувийн хөрөнгө оруулалтын чадавхи нь эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн дотоодын үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлэх гол түлхүүр юм. Сүүлийн жилүүдэд Төрөөс хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэл бодлогыг тасралтгүй боловсруулав. Жишээлэхэд, хувийн хөрөнгө оруулалтын тухай шинээр 36 тогтоол болон салбаруудын хэрэгжүүлж байгаа 42 дүрэм зүйлийн хэрэгжилт болно. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт аажмаар тэлж байгаа ба түүний дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэн, эдийн засгийн өсөлтийн дунд улам бүр чухал үүрэг гүйцэтгэх ажлыг дэмжинэ.

Өмнө нь Төрийн хөрөнгө оруулалт салбаруудын дунд монополь байж, Төрөөс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байснаас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт үүрэг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байв. Өдгөө хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг чөлөөтөй оролцуулж, компаний хамт засаглал явуулах, Төрийн мэдлийн хувьцааны "Ноёрхлыг" сайжруулснаас, удирдлагын ажлын үр дүнг дээшлүүлэн, нөөцийг үр ашигтай хуваарилах ажлыг дэмжих болов.

Төрийн зөвлөл саяхан нийтэлсэн "Гол салбаруудын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмыг өөрчлөн шинэчилж, нийгмийн хөрөнгө оруулалтын удирдамж саналыг дэмжих" санал дунд дараах зүйлсийг дурдав. Нийгмийн хөрөнгө оруулалт нь томоохон ус хамгааллын төслийн барилга, үйл ажиллагаа, хотын усны хангамж, халаалт, байгалийн хий, бохир ус зайлуулах болон хотын захиргааны дэд бүтцийн байгуулалтын төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, ус цахилгаан, цөмийн, хөндлөн суваг дамжуулах, газрын тос болон хий дамжуулах хоолойн, мөн бусад эрчим хүчний барилга байгууламж, төмөр зам зэрэг зам тээврийн байгууламжийн эрхийг өмчлөх, бүтээн байгуулахыг дэмжинэ. "Яаж хөрөнгө оруулах" тухай Төрийн Хөгжил, Шинэтгэлийн хорооноос илэрхийлэхдээ: -Засгийн газар болон Нийгмийн капитал хамтын ажиллагаа (PPP) удирдамж саналыг удахгүй хэвлэн нийтэлнэ гэв.

 

3. Бодлого нь шинэчлэлтийн дэвшилтийг ахиулна

Дундад Улсын эдийн засгийг дунд, өндөр түвшин рүү ахиулахад засгийн газрын аж ахуйн нэгжид явуулах эдийн засгийн бодлогыг сулруулан "Хасах" нийгэм нийтийн шинэчлэлийг дэмжих ажлыг сайн хийх хэрэгтэй. 2010 оноос эхлэн Төр засгаас Бээжингийн Жүн Гүаньцүнь (zhongguancun) Инновацийн жишээ үзүүлэх паркад санхүү, татвар, боловсон хүчний урамшуулал, судалгааны санхүүжилт зэрэг технологийн инновацийг дэмжих цуврал бодлого туршин хэрэгжүүлж,  амжилтад хүрсэн байна.

Ерөнхий сайд Ли Кэчянаас технологийн системт шинэчлэлийг их хүчээр ахиулж, нэн өргөн хүрээнд туршилтын бодлогын хэрэгжилтийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв.

Жүн Гүаньцүнь (Zhongguancun) туршилтын паркын зургаан төрлийн туршилтын бодлогыг бүх улсад түгээнэ. Улс орнуудын инновацийн жишээ үзүүлэх бүс, Хэ Үбан (hewuban) инновацийн ерөнхий туршилтын бүс болон Мянь Ян (mian yang) Шинжлэх ухаан, технологийн хотод хэрэгжүүлэх дөрвөн төрлийн туршилтын бодлогын хэрэгжилтийг дэмжинэ. Гадаадаас өндөр боловсролтой боловсон хүчин урин ажиллуулж, технологийн компаниуд санхүүгийн сувгийг өргөжүүлэх, аж ахуйн нэгжийн онцлог, эрэлт хэрэгцээнд зохицох баталгаат агуулах зэргийг байгуулахыг дэмжин Жүн Гүаньцүнь (Zhongguancun) туршилтын паркад хэрэгжүүлэх шинэ бодлого чиглэлийг судлан гаргана. Төрийн өндөр технологийн бүсэд найдан, Тяньжин, Хүнаны Чан Жүтань болон зүүн дунд баруун хэсгийн бүс нутгаар Төрийн инновацийн жишээ үзүүлэх бүсийг дахин бүтээн байгуулна гэж Төрийн зөвлөлөөс шийдсэн байна.

Зохиогч: Лүө Лань
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл