Эзнээ-Хами чиглэлийн төмөр замыг байгуулснаар зүүн тийшээ Тяньжин гарам, баруун тийшээ Алаг уулын амаар дамжин төв Ази тэрчлэн Европ хүрэх юм. Ингэснээр Ази-Европыг холбосон тээврийн шинэ замтай болох юм.
Эзнээ-Хами чиглэлийн төмөр зам нь Дундадын дунд урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөөний чухал хэсэг төдийгүй Дундадын төв баруун нутгийн төмөр замын байгуулалтын чухал төсөл юм. Уг төмөр замын нийт урт 629.9 км, 3 жилийн хугацаанд барих төлөвлөгөөтэй байна.

Эзнээ-Хами чиглэлийн төмөр замын ихэнх хэсэг нь элсэн цөл говь нутгаар дайран өнгөрөх тул ус, цахилгаан, холбоо, хүн хүчний дутагдалтай Хөхнуур Төвдийн төмөр замын барилгын ажилтай төстэй хүнд нөхцөлд явагдах юм байна.
