Эрээн хотын "Дайртан" үндэстний соёлын хөгжлийн ХХК, Эрээн хотын эмэгтэйчүүдийн холбоо, үндэстний шашин суртахууны хэрэг эрхлэх зөвлөл, Эрээн хотын байнгын зөвлөл, Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны Соёл радио, телевизийн товчоо хамтран зохион байгуулсан "Дайртан" нэрэмжит Дундад, Монгол хоёр орны хүүхдийн хувцас загварын тэмцээн Эрээн хотноо анх удаагаа болж өнгөрлөө.
Зохион байгуулсан талын танилцуулснаар, анхан шатны тэмцээнийг зүүн, дунд, баруун гэж гурван хэсэгт хуваан өрсөлдөв. Уг тэмцээнд Хөлөнбуйр, Тунляо, Хөххот, Шилийнгол, Монгол Улсын нийслэл Улаанбаатар зэрэг аймаг хотуудаас 300 гаруй оролцоч хүрэлцэн ирж оролцов. Нэг сар гаруй шалгаруулалт явуулж 86 оролцогч үлдэж эцсийн шалгаруулалтад өрсөлдөв. Эцсийн шалгаруулалтыг цэцэрлэгийн насны, бага ангийн гэж хоёр хуваан явуулж, тайзны алхаа, хувцас загвар, ур чадвараар нь шалгаруулсан байна.
Тэмцээний эцэст Баруун Үзэмчин хошууны Монгол дунд сургуулийн Мөнхзул бага ангийхад тэргүүлж, цэцэрлэгийн насныхад Эрээн хотын Монгол цэцэрлэгийн Урлаг тэргүүн байранд оров.



