2014 онд Дундадын CPI өнгөрсөн жилийнхээс өсчээ
2015-01-09 15:40
Үндэсний статистикийн газраас 9-ний өдөр мэдээлснээр 2014 оны Дундад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2 хувиар өсч, жилд 3.5 хувь байлгах зорилтыг давуулан биелүүлсэн үзүүлэлт гарчээ.

2014 оны 12 дугаар сард дотоодын хэрэглээний үнийн үзүүлэлт өнгөрсөн жилүүдийнхээс 0.3 хувиар буюу өнгөрсөн жилийнхээс 1.5 хувиар нэмэгджээ. 12 дугаар сарын үнийн хөөрөгдөл тэг байсан болохоор тус сарын СPI-ын өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.9 хувь, 11 дүгээр сарынхаас 0.6 нэгжээр өсч, хэрэглээний үнийн ерөнхий түвшин 0.95 нэгжээр нэмэгдсэн байна.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
