solongonews
“Монгол үндэстний түүхийн мэдлэг” ном хэвлэгдлээ
2015-01-17 10:37
Хүүхэд багачуудад зориулсан монгол түүхийн ном хэвлэгдэв.

 Хүүхэд багачуудын хэвлэлийн хорооноос сэдэвлэн, найруулан зохиосон бас нэгэн унших бичгээ танилцуулахаар боллоо. Өвөр Монголын Хүүхэд багачуудын хэвлэлийн хорооноос уншигч хүүхдүүдэд үндэстэн угсаатныхаа түүх гарал, угсаа галынхаа тухай нэн гүн системтэй ойлгож мэдүүлэх үүднээс зураг хавсаргасан “Монгол үндэстний түүхийн мэдлэг” (1-9) номыг хэвлүүлэн  оюуныг нь мялаахаар бэлэн болоод байна. Арван гуравдугаар зуунд монгол үндэстэн агтны туурайгаар алтан дэлхийг товчилж, аливаа улс орныг алгандаа захирч явсан үлгэр түүхтэй байдаг. Гэхдээ өнөөдөр бид ганц өнгөрсөнд омголон явсан түүхдээ бардамнах биш харин түүхийн үнэнийг нэн гүнзгий хайж өнгөрсний Монголын төр ноёрхол, сурган хүмүүжил, утга зохиол, хууль цааз, шинжлэх ухаан, шашин суртахуун зэрэг олон үндэстнийхээ түүх соёлыг үнэн бодитойгоор өвлөх нь зангилаа байх ёстой. Иймээс тус ном нь цагтаа тохирсон унших бичиг болжээ. Тус номд “Монгол хаант улс”,  “Юань Улс”,  “Юань улсын соёл”,  “Умард Юань улс”,  “Зургаан түмэн монгол”,  “Манж Чингээс монголыг байлдан дагуулсан”,  “Манж Чингээс монголд явуулсан ноёрхол”,  “Эзэрхэг түрэмгийлэгч ба феодалыг эсэргүүцсэн тэмцэл”,  “Орчин үеийн монгол” гэх есөн хуваарь дэвтрийг багтааж, монгол үндэстний түүхийн тухай маш өргөн мэдлэгийг хамарсан байна.

Түүх соёл гэж нэг үндэстний амин сүнс, тэмдэг болох юм. Улс үндэстнийхээ ирээдүй болсон багачуул маань хүүхэд ахуй цагаасаа угсаа үндэстнийхээ түүх соёлыг мэдэж ухаж, эзэмшиж ойлгож өргөн мэдлэгийн тавцанд тэмүүлж явбал зүйтэй билээ. Тус ном нь ирээдүйн эзэн та нарт оюуны хүнс болох нь баттай. Хөөрхөн дүү нартаа “Монгол үндэстний түүхийн мэдлэг”-ийг шинэ жилийн ширээний бэлэг болгон өргөн байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл