solongonews
2015 онд Хөххотын ДНБ-г 8 хувиар нэмэгдүүлнэ
2015-01-11 09:42
Хөххотын захиргаанаас өнгөрсөн бямба гарагт мэдээлснээр, 2015 онд Хөххотын ДНБ-ний хэмжээг 8 хувиар нэмэгдүүлэхээр зорилт тавиад байна.

        Мөн Хөххот нь эдийн засаг нийгмийн хөгжлийн бусад хүрээнд урьдчилсан төлөвлөгөө, зорилтоо тогтоогоод байгаа юм. Тухайлбал, аж үйлдвэрийн нэмүү өртгийг 10 хувиар, олон нийтийн санхүүгийн төсвийн орлогыг 8 хувиар, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг 13 хувиар нэмэгдүүлэн, нийгмийн өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны өртгийг 10 хувиар, хот хөдөөгийн оршин суугчдын хүн дунджийн нэг удаагийн орлогыг тус тус 9 болон 10 хувиас дээш нэмэгдүүлж, өөртөө засах орноос гаргасан эрчим хүчний хэмнэлттэй агаарын бохирдлыг бууруулах зорилтыг биелүүлнэ.

      

      

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл