solongonews
Шатахууны үнэ буурав
2015-01-12 20:29
Шатахууны үнэ бууж байна.


        Шинэ оноос хойш олон улсын шатахууны үнэ ханш үргэлжлэн буурч, 12-ны өдөр Дундад улсын дотоодын бензин, дизелийн ханшид 2015 оны анхны тохируулалт хийх хугацаа боллоо. Энэ удаа хэрэв үнэ ханшид тохируулалт хийвэл Дундад улсын дийлэнх муж хотод АИ-93 бензиний литр бүрийн ханш таван жилийн турш анх удаа 5 юань гаруйд хүрэх болно.

1-р сарын 12-ны өдөр бол ханшийг бүртгэх үечлэлийн 10 дахь өдөр. ОПЕК-ийн орнууд үйлдвэрлэлийн хэмжээгээ хасаагүй учраас олон улсын бензиний ханш 9-ний өдөр дахин буурч, дотоодын ханш ихээр буурах боломжийг буй болгожээ.

 Дундад улс 2013 оны 3-р сараас бензиний ханшийг тогтоох механизмыг улам боловсронгуй болгож, дотоодын ханшийг олон улсын зах зээлийн бензиний ханшийн өөрчлөлтийн дагуу 10 өдөрт нэг удаа тохируулалт хийж, тонн бүрийн ханш 50 юаниас доош хүрвэл тохируулалт хийхгүй, дараа удаа нь тохируулалт хийхэд тооцоолж оруулах юм гэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл