
Дундад улсын төмөр замын барилгын 14-р товчооны ажилчид Эзнээ-Хами чиглэлийн төмөр замын эхний хэсэг болох 500 метрийн зам төмрийг тавьснаар төмөр зам тавих ажил албан ёсоор эхэлжээ. Эзнээ-Хами чиглэлийн төмөр замыг байгуулснаар зүүн тийшээ Тяньжин гарам, баруун тийшээ Алаг уулны амаар дамжин Төв Ази тэрчлэн Европ хүрэх юм. Ингэснээр Ази Европыг холбосон тээврийн шинэ замтай болох юм.

Эзнээ-Хами чиглэлийн төмөр зам нь Дундад улсын дунд урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөөний чухал хэсэг төдийгүй Дундадын төв баруун нутгийн төмөр замын байгуулалтын чухал төсөл юм. Уг төмөр замын нийт урт 629.9 км бөгөөд 3 жилийн хугацаанд ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байна.
Эзнээ-Хами чиглэлийн төмөр замын ихэнх хэсэг нь элсэн цөл говь нутгаар дайран өнгөрөх тул ус, цахилгаан, холбоо, хүн хүчний дутагдалтай Хөхнуур Төвдийн төмөр замын барилгын ажилтай төстэй хүнд нөхцөлд явагдах юм байна.
