2014 онд Дундад улсын авто машины үйлдвэрлэл, борлуулалт тус бүр 23.72 сая болон 23.49 сая болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 7.3% болон 6.9% нэмэгдэж, зургаан жил дараалан дэлхийд тэргүүллээ гэж Дундадын авто машины аж үйлдвэрийн нийгэмлэг энэ сарын 12-нд мэдээлсэн байна.

Засгийн газар шинэ эрчим хүчний авто машиныг дэмжих бодлого боловсруулахын зэрэгцээ аж ахуйн нэгж бүтээгдэхүүнийг шинэчлэн хөгжүүлэх, цаашлаад шинэ эрчим хүчний авто машин нийгэм нийтэд илүү хүлээн зөвшөөрөгдөхийн хэрээр 2014 оны Дундадын шинэ эрчим хүчний авто машин нэлээд түргэн хөгжсөн байна.
2014 онд Дундадын брэндийн авто машины зах зээлд эзлэх хувь буурсан хэдий ч Дундадын SUV-ийн зах зээлд эзлэх хувь нэмэгдэж, энэ нь давуу тал болсон байна.

