Эдийн засгийн хөгжилд саад ихээр тулгарч байна. Энэхүү шинэ хэв байдал дор 2015 оны эдийн хөгжлийн чиг хандлага ямар бэ? Бүтцийн зохицуулалт нь тогтвортой байдлаа баталж чадах уу? Өөрчлөлт шинэчлэлт нь ямар чухал ажил үүрэгтэй бэ? Ардын амьдралд ямар шинэ дүр төрхтөй болох бол? гэдэг асуултуудын тухай 2015 оны эдийн засгийн ажлын хурлын үеэр хэлэлцсэн бөгөөд хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлосон байна.
Хөгжлийн есөн том чиг хандлага нь шинэ хэв байдлыг тогтооно
Цагийн байдлыг ойлгож, хөгжлийн хандшийг судлах нь 2015 оны эдийн засгийн ажлын суурин болон урьдал нөхцөл болно. Ойрын нэг жилд гадаад дотоодынхан Дундад улсын эдийн засгийн шинэ хэв байдалд анхаарлаа хандуулж байгаад зориулж, хурлаас “Есөн их чиг хандлагын хувьралт”-ын тухай тайлбарлаж, Дундад улсын эдийн засгийн хөгжлийн шат үеийн онцлогийг түүхийн эш баримт, гэрч баримттайгаар анализ хийсэн байна.
Одоохонд Дундад улсын хэрэглээний шаардлага, хөрөнгө оруулалтын шаардлага, экспортлох болон олон улсын орлого зарлага, үйлдвэрлэлийн хүчин болон аж ахуйн зохион байгуулалтын арга хэлбэр, үйлдвэрийн гол зүйлийн давуу тал, зах зээлийн өрсөлдөөний онцлог, нөөц баялаг байгаль орчны хязгарлал, эдийн засгийн эрсдэлийн хуримтлуулалыг үгүсгэх, нөөц баялагийг хуваарлаж ашиглах арга хэлбэр, макро зохицуулалт зэрэг арга хэлбэрд чиг хандлагын чанартай хувьралт гарсан нь эдийн засгийн хөгжил нь хэлбэрээс дээд хэмжээнд хөгжиж, ажлын хуваарилал улам нягтарж, бүтэц нь тохиромжтой шат руугаа хөгжиж байна.
Улсын засаг захиргааны дээд сургуулийн эдийн засгийн сургалтын албаны эрхлэгч Жан Жаньбинь хэлэхдээ: -Урьд нь хүмүүс шинэ хэв байдлын тухай олон үзэлт санал байжээ. Зарим хүмүүс шинэ хэв байдлыг эдийн засгийн доройтол гэж үзэж байсан байна. Энэ удааны хуралдаанаар дамжуулан Төв хорооноос шинэ хэв байдлын тухай бүх талаар, гүнзгий, системтэйгээр тодорхойлж, хүмүүст зөв ойлгуулж, мэдрэмжтэйгээр шинэ хэв байдлыг ойлгох хэрэгтэй” гэжээ.
Шинэ хэв байдлыг танин мэдэх, зохицох, хөтлөх нь Дундад улсын өнөөгийн болон ирээдүйн эдийн засгийн хөгжлийн томоохон логик болно. Үүнээс үзхэд дунд дээд хөгжлийн хурд, хөгжлийн хэлбэрийн өөрчлөлт, бүтцийн зохицуулалтыг гүнзгийрүүлэх, хөгжлийн хөдөлгөх хүчнийг хувьруулах зэрэг нь шинэ хэв байдлын үндсэн онцлог болно. Үүний сууринд иргэдийн хэргэлээг хангаж, зах зээл, хэрэглээний сэтгэлгээнд анализ хийж, нийгмийн урьдчилсан төлөвлөлтийг удирдах зэрэг нь шинэ хэв байдлын дагуух эдийн засгийн ажлын чухал зүйл болно.
“Шинэ хэв байдалд хандах, зохицох зэрэг нь нэгэн үе шатыг дамжих болно. Энэхүү хурлаар үзэл сэтгэлгээгээ болон үйл ажиллагаагаа нэгтгэж, шинэ хэв байдал дор хэрхэн таниж ажиллах вэ гэдэг нь хамгийн чухал бөгөөд танилт нь гүйцэд бус бөгөөд хуучны сэтгэлгээгээр хандаж ажиллах арга маяг нь ирээдүйн эдийн засгийн ажил зохицохгүй болно” гэж Жан Жаньбинь хэлжээ.
Тогтвортой өсөлт болон бүтцийн зохицуулалтыг тэнцвэртэй байлгах нь зангилаа болно
11-р сард нийтэлсэн эдийн засгийн тоо бүртгэлээс үзвэл импорт экспортын ерөнхий хэмжээ 0.5%-иар буурж, PPI нь өнгөрсөн үеийн адил хугацаанаас 2.7%-иар буурж, 33 сар дараалан буурсан байна. Энэ нь Дундад улсын эдийн засаг мөн буурах хандаштай байгаа бөгөөд тогтвортой хөгжлийг биелүүлэх үүрэг хүчирдэлтэй гэдгийг харуулж байна.
Хурлын үеэр энэ оны эдийн засгийн ажлын тухай зохицуулалт хийх үед тогтвортой хөгжлийг чухал үүрэг болгоно гэсэн байна. “Хурдаа удаашруулбач хүчнээ багасгахгүй”, “Эдийн засаг нийгмийн хөгжлийн урьдчилсан зорилтыг зохистойгоор тогтоох” зэрэг шаардлагуудыг дурдсан байна.
Жан Жаньбинь хэлэхдээ: -эдийн засгийн нэмэгдлийн хурдыг зохистой зохицуулах нь хожмын өөрчлөлт шинэчлэлтэд улам их орон зайг буй болгож өгнө. Хэрэв зорилтоо өндөр тогтоох юм бол чармайлтаар дамжин биелүүлж болно. Гэвч бусад ажилд нөлөөлж мэднэ гэжээ.
Тогтвортой хөгжил болон бүтцийн зохицуулалт хоорондын тэнцвэрийг батлах хэрэгтэй. Үүний тухай мэргэжилтэдийн үзхээр, ирээдүйн эдийн засгийн хөгжил дунд энэ хоёр асуудлын эсэргүүцэлдүүлж болохгүй, илүүдэл хүчин чадалын зохицуулалтын нөлөөг нэмэгдүүлж, шинээр хөгжсөн аж ахуйг зохистой хөгжүүлэхийг биелүүлэх хэрэгтэй гэдэг санал зөвлөгөө өгсөн байна.
“Энэ онд бүтцийн зохицуулалтыг түргэтгэх нь шинэ хэлбэрийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх болно” гэж Улсын өөрчлөлт шинэчлэлтийн хорооны Мэргэжлийн хорооны нарийн бичгийн дарга Жан Яньшэн хэлжээ.
“Хурдад зохицуулалт хийх нь ажлаа сайн биелүүлэхгүй гэсэн үг биш. Бүтцийн зохицуулалт хийхэд улам их хүчин зүтгэл, үйл ажиллагаа хэрэгтэй”. Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн дэд эрхлэгч Лю Шыжинь хэлэхдээ: -тогтвортой хөгжил болон бүтцийн зохицуулалтыг тэнцвэртэй байлгахын зангилаа асуудал нь өнгөрсөнтөй адил бус хөгжлийн бүтэц болон хөдөлгөх хүчний механизмийг бүрдүүлнэ гэсэн байна.
Гол асуудалд төвлөрч ажиллана
Хурлын үеэр хөгжлийн дунда оршиж буй гол асуудлын тухай өөрчлөлтийг шийдвэрлэж, онцлогтой, урт хугацааны турш хэрэглэж ашиглаж болох өөрчлөлтийн арга маягийг боловсруулж, бүх төрлийн өөрчлөлт шинэчлэлтийн төслийг боловсруулах хэрэгэтй гэж шаарджээ.
Дундад улсын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн лавлаж судлах хэлтсийн дэд дарга Ван Жюнь хэлэхдээ: -Дундад улсын эдийн засаг хөгжлийн шинэ хэв байдалдаа орсон бөгөөд хөгжлийн орчин болон нөхцөл байдалд олон хувьралт гарсан байна. Өөрчлөлтийн ахиулахад оршиж буй асуудлаас гардаж, цаг үетэй хамтаар урагшилж, өөрчлөлт хувьралттай бодит байдалд үндсэлж, оршиж буй асуудалд чиглүүлж шийдвэрлэх арга хэлбэрээ тогтоох хэрэгэтй гэжээ.
Засгийн зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, үнэ ханш, монополь аж ахуйн нэгж, онцгой зөвшөөрлийн эзэгнэлт, засгийн газрын худалдаа үйлчилгээ, зах зээл, хувийн банкийн бүртгэлийн зөвшөөрөл, гадаадад хөрөнгө оруулах зэрэг салбарын өөрчлөлт шинэчлэлтийн түлхүү ахиулна гэж хурлаас шаардсан байна.
“Өөрчлөлт шинэчлэлт нь иргэдийн хэрэгцээ шаардлагаас үүсч ардад өөрчлөлтийн үр өгөөжийг хүртээнэ”. Үндсэн шат буюу орон нутгийн захиргаа нь эдийн засгийн бодит байдлыг сайн ойлгох бөгөөд өөрчлөлт шинэчлэлтийн төслийн боловсруулахад дээд хэмжээний төсөв төлөвлөлт болон үндсэн шатны идэвхи чанарыг хамтруулж, урт хугацааны бөгөөд иж бүрэн төслийг боловсруулна гэж Ван Жюнь хэллээ.
Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн судлаач Жан Личюнь хэлэхдээ: -одоохонд аж ахуйн нэгж, зах зээл, олон түмнээс өөрчлөлт шинэчлэлтийн түргэтгэхийг уриалж байна. Гэвч өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг холбогдох байгууллага нэжээр дамжин биелүүлдэг. Бүх шатны засгийн газар нь өөрийн ашиг болон асуудал оршиж байгаа бөгөөд бодлого хэрэгжүүлэх талаар идэхтэй ажиллаж чадахгүй байна. Хариуцлагыг эрчимжүүлж, хяналтын ариуцлагын дүрэм болон үнэлэх механизмийг хэрэгжүүлж, олон түмнээс үнэлэлт хүсэж, өөрчлөлт шинэчлэлтийн арга хэлбэрийг хэрэгжүүлэхэд дүрмийн баталгаа хангана.
Дундаж тоо баримтаар их тоог орлуулахыг хориглоно
Ардын амьдралыг сайжруулах болон баталгаа хангах асуудлын тухай хурлаас үндсэн цэгийг баримталж, чухал асуудалд анхаарлаа хандуулж, дүрмийг иж бүрэн болгож, удирдан дагуулах үндсэн сэтгэлгээг баримталж, ардын амьдралд үндсэн баталгаа хангахыг чухалд үзэж, дор орлоготой амьдрал ядуу ардад анхаарлаа хандуулж, нийгмийн тогтвортой байдлыг батална гэж шаарджээ.
Энэ нь эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдал дор нийгмийн бодлогын хэрэгжилтийг харуулж байна. Одоохны эдийн засгийн хөгжлийн онцлог болон орчинд нь хувьралт гарч байгаа бөгөөд дор орлогтой гэр бүл болон амьдрал нь ядуу иргэд улам их дарамттай болох болно. Төв хорооноос үндсэн байдлыг батлах ажлыг сайжруулж, нийгмийн эрх тэгшээр өрсөлдөх зорилтын хэрэгцээг биелүүлэх бөгөөд нийгмийн баталгааг тогтвортой байлгахын хэрэгцээ шаардлагыг биелүүлнэ гэж Жан Личюнь хэлжээ.
Хурлын үеэр ажил олголт болон ядууг дэмжих ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ. Үүнд ажлын байраар хангах ажилд хүчин төвлөрүүлэн ажиллаж, ажил олгох зорилтыг биелүүлнэ. Онцгой хүмүүс буюу тогтсон хүн, айлын амьдралыг ядуугаас салгаж, дундаж тоогоор их тоог орлуулахыг хориглоно.
Жа Личюнь хэлэхдээ: -Ажил олгох болон ядууг дэмжих ажлыг сайн хийх нь шинэ хэв байдал доорх Төв хорооны эдийн засгийн ажлын хоёр чухал үндсэн цэг болно. Ирээдүйд нийгмийн эрх тэгш байхыг анхаарч, засгийн газар өөрийн үүрэг чадавхиа бадруулж, онцгой зорилт болон олон түмнийн асуудалд төвлөрч ажиллах хэрэгэтй гэжээ.
Ажлын байраар хангахыг сайн биелүүлбэл эдийн засаг сая тогтвортой хөгжлөө баталж чадна гэж Ван Жюнь хэллээ.
Гурван том амжилт нь дөрвөн том бүсийг хамруулж чадахгүй
Хурлаас харалт зорилтоо бүс нутгийн хөгжлийн стратеги болох “Нэг бүс нэг зам”, Бээжин, Тяньжин, Хэбэйг хамтаар хөгжүүлэх, Хөхмөрний эдийн зэсгийн бүс зэрэг гурван томоохон стратегид хандуулж, шинэ нэгэн жилд сайн эхлэлттэй болохыг биелүүлнэ. Гэвч баруун бүс нутгийн нээлт, зүүн хойдын нутгийг хөгжүүлэх, дунд бүсийг мандуулах, зүүн бүсийг урьдчлан хөгжүүлэх зэрэг хөгжлийн ерөнхий стратегийг үргэлжлэн хэрэгжүүлнэ гэж шаарджээ.
Ирээдүйд бүс нутгийн хөгжил нь нэг бүс нэг зам, Бээжин, Тяньжин, Хэбэй, Хөхмөрний эдийн засгийн бүс зэрэг гурвэн том шинэ стратегийн бодлогоор гол болгоно. Гэвч урьд нь тогтоосон хөгжлийн страстегийг үгүйсгэх биш, энэ хоёрыг хамтад нь хөгжүүлнэ. Чухал асуудалд төвлөрүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүчнийг буй болгоно гэж Жан Жаньбинь хэлжээ.
Тэрээр хэлэхдээ: -хот суурингийн хөгжлийн чухал чанарыг анхаарах хэрэгтэй бөгөөд орон нутагт өөрийн тархи толгойгоо сэргэг байлгаж, сохор балайгаар бүтээн байгуулалт хийж болохгүй. Экологийн соёл иргэншлийн байгуулалт нь хот суурингийн хөгжлийн бүх явцтай уялдах хэрэгтэй гэжээ.
Гурван тэнцвэртэй байх нь шинэ зам шугамыг тодорхойлсон байна
Дэлхийн зэдийн засаг нь зохицуулалт хийж буй хугацаанд байх бөгөөд өөрчлөлт хувьралттай гадаад орчинд энэ оны гадаадад нээлттэй бодлого нь ямар шинэ хувьралттай бол?
Үүний тухай хурлаас “Тодоод хэрэгцээ болон гадаад хэрэгцээг тэнцвэртэй, импорт экспортын тэнцвэртэй, гадаадын хөрөнгө оруулалт болон гадаадад хөрөнгө оруулалхын тэнцвэртэй байлгахыг идэвхтэй ахиулж, олон улсын орлого зарлагын үндсэн тэнцвэрийг биелүүлж, нээлттэй эдийн засгийн шинэ системийг байгуулна” гэжээ.
Гурван тэнцвэр нь Дундад улсын гадаадад нээлттэй байхыг тогтоож, зах зээл, арилжаа худалдаа болон хөрөнгө оруулалтын бүтцийн тэнцвэртэй байхаар дамжин эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, өсөлт нэмэгдлийн чанар болон үр ашгийг анхааралдаа авна гэж Дунда улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэлхийн Эдийн засаг болон Улс төр судалгааны газрын дэд дарга Хуан Вэй хэлжээ.
Тэрээр хэлэхдээ: -шинэ нэгэн байдал нь Дундад улсын өнөөгийн тулгарж байгаа гадаад нээлтийн шинэ байдалтай холбоотой. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурд нь удаашрах хандаш гарч байгаа бөгөөд гадаад хэрэгцээ нь урьдах түвшинд хүрч чадахгүй болсон. Дотоод гадаад хэрэгцээгээ зохицуулж, экспортод түшиж эдийн засгаа хөгжүүлж байсан бол өнөө дотоод хэрэгцээгээр эдийн засгийн өөрчлөлтийг ахиулна гэжээ.
Дундад улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Эдийн засгийн стратегийн судалгааны газрын дарга Гао Пэй хэлэхдээ: -Нэг зам нэг бүс, Азийн хөрнөгө оруулалтын банкийн хөгжлийн дагуу шинэ гадаад нээлтийн стратеги нь Дундад улсын эдийн засгийн хөгжилд шинэ нэгэн индэр хангажээ. Энэ нь Дундад улсын эдийн засгийн хөгжил болон хөрш орнуудын эдийн засгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүчнийг бүрдүүлжээ. “Дундад улсын оюун ухаан”-ыг харуулсан хөгжлийн төслүүд нь олон улсын нээлттэй байх шинэ байдал дор Дундад улсын үг хэлний эрхийг нэмэгдүүлсэн байна гэжээ.
