solongonews
Дундад улсын бие даан үйлдвэрлэсэн нисэх онгоц
2015-01-06 10:16
С919 нисэх онгоцны ерөнхий дизайн, системийн ерөнхий угсралтыг Дундад улс бие даан үйлдвэрлэсэн бөгөөд нисэх онгоцыг үйлдвэрлэсэн оюуны өмчийн эрхтэй.

       

         Том оврын нисэх онгоц үйлдвэрлэх явдал Дундадын мөрөөдөл байсаар ирсэн. 2014 оны 12-р сарын 30-нд Бээжингийн олон улсын нисэх буудалд Дундадын бие даан үйлдвэрлсэн том оврын иргэний агаарын ARJ21-700 онгоц газардлаа. Ийнхүү амжилттай газардснаар албан ёсоор нислэгийн зөвшөөрлөө гардан авчээ. Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны орлогч сайд Су Вө хэлэхдээ: -Энэ үйл явдал бол Дундад улс бие даан үйлдвэрлэсэн том болон дунд оврын агаарын зорчигч тээврийн нисэх хүчинтэй болсныг илтгэн харуулж байна гэлээ. Мөн энэ бол олон улсын стандартын дагуу Дундад улсад үйлдвэрлэсэн анхны том оврын иргэний нисэх онгоц юм. Уг онгоц ийнхүү амжилттай нислэгийн эрхээ гардан авч байгаа нь Дундад улс том болон дунд оврын зорчигч тээврийн нисэх онгоц үйлдвэрлэх хүчин чадалтай болсныг албан ёсоор харуулж чадлаа. Цаашид энэ амжилтан дээрээ тулгуурлан шинэчлэлт хийж, том оврын иргэний агаарын С919 нисэх онгоцыг үйлдвэрлэх чухал үндэс суурийг тавьлаа гэжээ.

        Дундадын худалдааны нисэх онгоцны ХХК-ийн бүртгэлээс үзэхэд, С919 нисэх онгоцыг худалдан авах захиалгын тоо одоогийн байдлаар 430 гаруй болоод байна. Уг компанийн ерөнхий захирал Жинь Жуанлүн, С919 нисэх онгоцыг 2015 оны сүүлчээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэжээ.
Уг компанийн дизайны төвийн дарга Ван Чиньчао танилцуулахдаа, С919 нисэх онгоц нь орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан, том дэлгэцийн LCD монитор нь нисэгчдэд олон төрлийн үйлчилгээг үзүүлнэ гэжээ.

        С919 нисэх онгоцны дизайны төвийн орлогч дарга Жөү Гүйрүн хэлэхдээ: -Хамгийн сүүлийн үеийн техникийн дэвшлийг ашиглан онгоцны толгойн хэсэгт хэт улаан туяаны мэдрэгчийг байрлуулсан гэжээ. Манан ихтэй, бүрхэг бороотой өдөр нисгэгч нислэгийн шугамыг харах боломж хязгаарлагдмал үед хэт улаан туяаны мэдрэгчээр дамжуулан дэлгэцэн дээрээ гаднах орчинг тодорхой харах бөгөөд онгоц доошилж, дээшлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, онгоцны аюулгүй байдлыг улам найдвартай хангах юм. Энэ технологийг хамгийн анх хэрэглэж байна гэв.
Дэлхийд алдартай Боинг, Айрбус зэрэг агаарын томоохон тээвэртэй С919 хэрхэн өрсөлдөх вэ? Энэ асуултанд Жөү Гүйрүн хариулахдаа: -С919 нисэх онгоцны ерөнхий дизайн, системийн ерөнхий угсралтыг Дундад улс бие даан үйлдвэрлэсэн бөгөөд нисэх онгоцыг үйлдвэрлэсэн оюуны өмчийн эрхтэй. Дэлхийд алдартай тэргүүний техникийг бид бас худалдан авна гэжээ. Бидний үйлдвэрлэсэн мотор нь онгоцны түлшний хэрэглээг 15 хувь бууруулж, бусад загварын онгоцны үйлдвэрлэлээс 10 хувь илүү тул өрсөлдөх чадвар ихтэй. С919 нисэх онгоц нь аюулгүй байдлын хувьд илүү найдвартай, түлшний хэмнэлттэй, ая тухтай, байгаль орчны нөлөө багассан зэрэг олон давуу талтай болохоор өрсөлдөх чадвар сайтай юм. Нөгөө талаар, бид өнөөгийн хамгийн сүүлийн үеийн олон улсын шинэ техник, технологи, стандартыг хэрэгжүүлсэн гэжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл