solongonews
Аялал жуулчлалын үйлсийг эрчимтэй дэмжинэ
2015-01-18 19:47
Дундад улс ирэх гурван жилд аялал жуулчлалын салбарт 3 триллион юаний хөрөнгө оруулж, 15 триллион юаний хөрөнгө оруулалтыг татах болно.

        Дундадын аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт гэсэн гурван татах хүчний үр нөлөө мэдэгдэхүйц дээшилж байна.

        2014 онд Дундад улсын аялал жуулчлалын салбар дахь шууд хөрөнгө оруулалт 650 тэрбум юаньд хүрч, 2013 оны мөн үеийнхээс 22 хувь нэмэгджээ. Энэ нь гурав дахь аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын өсөлтөөс 5 нэгж өндөр буюу нийт Дундадын хөрөнгө оруулалтын өсөлтөөс 6.2 нэгж өндөр байна.

        Тоо баримтаас үзвэл, 2014 онд Дундадын аялал жуулчлалын үндэсний газар болон Дундадын хөгжлийн банк хамтран Дундадын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын 135 төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын хурд удааширч байгаа энэ цаг үед 650 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсэн нь 2013 оны мөн үеийнхээс 26 хувь нэмэгджээ. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : ХОУА
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл