solongonews
Дундад улс хар хайрцгийг хайх ажиллагаанд оролцож байна
2015-01-06 11:41
Индонезийн талын яаралтай хүсэлтийн дагуу Дундад улс нэмэлт хүч илгээж, AirAsia компаний осолдсон онгоцны хар хайрцгийг хайх ажиллагаанд оролцуулсан байна.

        AirAsia компаний зорчигч тээврийн осолдсон онгоцыг хайх ажил 9 дэх хоногтоо оров. 5-ны байдлаар, олон орны аврагчид амиа алдсан 37 хүний цогцсыг олсон боловч осолдсон онгоцны хар хайрцгийг олоогүй байна.

Индонезийн талын яаралтай хүсэлтийн дагуу Дундад улс нэмэлт хүч илгээж, AirAsia компаний осолдсон онгоцны хар хайрцгийг хайх ажиллагаанд оролцуулсан байна. 5-нд Дундадын иргэний агаарын тээврийн товчоо, Зам тээвэрийн яамны мэргэжилтний баг, авран хайх тусгай хөлөг онгоцыг тус тус илгээж, эрлийн ажилд тусалсан байна.

Өнгөрсөн ням гаригт AirAsia компаний QZ8501дугаартай нислэг зөвшөөрөлгүйгээр "Хууль бус нислэг" үйлдсэнээр, 5-ны өдрөөс Индонезийн зам тээврийн яамны агаарын тээврийн газраас AirAsia компаний Индонез дэх салбар компаний Сурабаягаас Сингапур хүрэх нислэгийн шугамыг зогсоосон байна. Тус өдөр Индонезийн зам тээврийн яамны агаарын тээврийн газар мэдэгдэхдээ, онгоц осолдсон өдөр жижүүрлэж байсан Сурабая дахь Juanda нисэх буудал болон агаарын тээврийн удирдах салбарын хоёр ажилтныг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөв гэжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл