solongonews
Бид багтаамжтай хөгжинө
2015-01-06 18:00
Дундад улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-ны өдөр Гуанжөүгийн Бай-Юнь дүүрэгт хуучин байшинг засан сайжруулж буй төсөлтэй танилцав.

Ли Кэчян: -Бид багтаамжтай хөгжих ёстой, хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж буй тариачин, орлого багатай хотын иргэдийн амьжиргааны төвшнийг дээшлүүлж, эрх тэгш өрсөлдөх зах зээлийн орчныг буй болгон, олон нийтийн үйлчилгээг тэнцвэржүүлэхийн төлөө хичээн зүтгэж, тэдэнд эрх тэгш боломж олгон, амьдралын эрмэлзэл өгч, чармайлт тэмцэлд нь хариу олгох ёстой гэжээ.

"Өөрчлөлт багаас айхгүй, өөрчилж сайжруулахгүй бол хэцүү" гэж нэг хуучин байшинд бичсэн юм. "Засгийн газраас эдгээр хуучин байшинг засаж буй нь та нарт таалагдаж байна уу" гэж Ли Кэчян санал асуухад иргэд үүнийг сайшааж хүсэн хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Засгийн газар энэ ажлыг амжуулж гүйцэтгэнэ, дараа намайг ирэхэд шинэ байшинд орсон байхыг хүсэж байна гэж Ли Кэчян хэлжээ.

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл