Дундад, Коста Рика хоёр улсын түншлэлийн харилцаа сайжирч байна
2015-01-07 09:43
БНДАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин Коста Рика Улсын Ерөнхийлөгч Солисыг энэ сарын 6-ны өдөр Бээжин дэх Ардын хурлын танхимд хүлээн авч уулзжээ.

Уг уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Дундад, Коста Рика хооронд эрх тэгш харилцан итгэлцэлтэй, хамтын ажиллагааны стратегийн түншлэлийн харилцааг байгуулсныг зарлаж, улс төрийн харилцан итгэлцэл болон харилцан ашигтай хамтын ажиллагааг хүчтэй дэмжин Дундад, Коста Рика хоёр улсын харилцааг үргэлжлэн хөгжүүлнэ гэж санал нэгтэй хэлсэн.

Мөн хоёр улсын төрийн тэргүүн эдийн засгийн чөлөөт бүс, хорио цээрийн хяналт шалгалт зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. Талууд БНДАУ, Бүгд Найрамдах Коста Рика улс хоорондын хамтарсан мэдэгдлийг зарласан байна.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
