Хар хайрцагны нислэгийн өгөгдөхүүн бичигч аппаратыг олжээ
2015-01-13 15:07
Энэ сарын 12-нд Индонезийн эрлийн баг осолдсон онгоцны хар хайрцагны нислэгийн өгөгдөхүүн бичигч аппаратыг илрүүлсэн байна.

Мөн хар хайрцагны бүхээгний дуу бичлэгийн аппаратын байршилыг тогтоож, эрлийн ажлаа үргэлжлүүлж байна.
Орон нутгийн цагаар 12-ны өглөөний 7 цагийн орчим тэнгисийн эрлийн баг осолдсон онгоцны нислэгийн өгөгдөхүүн бичигч аппаратыг олж илрүүллээ гэж Индонезийн эрлийн төвийн хариуцлагатан Бамбанг Соелисто хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Одоогоор бүхээгний дуу бичлэгийн аппаратыг олж гаргах ажил үргэлжилж байна.
Эрлийн ажил дуусах шатандаа орж, олон улсын эрлийн багууд буцаж эхэлсэн. Индонезийн эрлийн баг цогцсуудыг эрэх ажлаа үргэлжлүүлнэ гэж Бамбанг Соелисто онцолжээ.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
