Хар хайрцгийг олов
2015-01-13 16:13
Одоогоор ослын шалтгааныг шалгаж байна.
1 дүгээр сарын 13-нд Индонезийн хэвлэлийн мэдээлснээр, осолдсон онгоцны нөгөө нэг хар хайрцгийг энэ өдөр олж гарган авчээ.
13-нд олдсон хар хайрцаг нь нисгэгчийн бүхээгний дуу бичлэгийн аппарат юм байна. Индонезийн албаны хүний хэлснээр тус хар хайрцгийг Индонезийн цэргийн хөлөг онгоц дээр аваачсан бөгөөд ойрын үед хайрцгийг Жакартад аваачиж техникийн шинжилгээ хийх юм байна.
Хоёр хар хайрцагны бичлэгийг уншиж тодруулахад ойролцоогоор нэг сарын хугацаа шаардагдана.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
