Оршин суугчдын тэтгэврийг нэмэгдүүлнэ
2015-01-15 11:34
Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдал яам, Санхүүгийн яамнаас “Дундад улсын хот болон хөдөө орон нутгийн оршин суугчдын тэтгэврийн доод түвшинг нэмэгдүүлэх тухай мэдэгдэл”-ийг нийтэлжээ.

Уг мэдэгдэлд Төрийн зөвлөлөөс шийдвэр гаргасны дагуу 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хот болон хөдөө орон нутгийн оршин суугчдын тэтгэврийн доод түвшин тогтоож хүн бүрт сар болгон 70 юань болгон нэмсэн нь өмнөхөөсөө 15 юаниар нэмэгдсэн байна. Мөн Төв хорооны санхүүгээс дунд болон баруун бүс нутагт олгох нөхвөрөө зүүн бүс нутагт олгох нөхвөрөөс 50 хувиар нэмэгдүүлэх болно.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
