1 сарын 14-ний орой “Үлгэр” урлагийн ордонд “Ганган хар морь” яриан жүжгийн Хөххот дахь анхны тоглолтын гурав дахь оройн тоглолт болов. Тус тоглолтыг Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгээс санаачлан зохион байгуулж, “Үлгэр” монгол жүжгийн уран бүтээлчид тоглов. “Үлгэр” монгол жүжгийн баг бүрэлдэхүүн нь хөдөө орон нутагт олон удаагийн тоглолт хийснээс “Ганган хар морь” яриан жүжгийг 2015 оны шинэ жил, цагаан сарын хугацаанд 2 удаа тоглохоор болсон байна. Хөххот дахь тоглолт нь 2015 оны 1-р сарын 12-оос 1-р сарын 30 болтол тоглогдож, хоёр дахь тоглолт нь 1 дүгээр сарын 20-оос 2 дугаар сарын 5 болтол Дархан Муумянган хошууны 5 сум балгас болон Дөрвөд хошууны 5 сум балгасаар тоглогдох болно.






