solongonews
Сар шинээр гадаадад жуулчлах хүсэлтэй иргэдийн тоо өсчээ
2015-01-15 15:37
1 дүгээр сарын 14-нд Дундадын аялал жуулчлалын компаниас мэдээлснээр, энэ жилийн сар шинийн баярын үеэр Дундадын иргэдийн 70 гаруй хувь нь гадаадад жуулчлах хүсэлтэй байна.

        Энэ нь гадаадад жуулчлах хүсэлтэй иргэдийн тоо дотоодын жуулчлалаас анх удаа давсан байна. Ингэснээр энэ жилийн сар шинийн баяраар гадагшаа жуулчлах иргэдийн тоо хамгийн өндөр түвшинд хүрнэ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Энэ оны сар шинийн баярын амралт нь 2-р сарын 18-24 өдрүүдэд тохионо. 14-нд Аялал жуулчлалын компанийн нийтэлсэн "2015 оны Дундадын сар шинийн баяраар гадаадад аялах иргэдийн санал асуулгын тайлан"-д харуулснаар, иргэдийн 40 хувь нь гадаадад, 37 хувь нь дотооддоо жуулчлах хүсэлтэй байна. Харин гадаадад жуулчлах иргэдийн 90 хувь нь гэр бүлээрээ аялах сонирхолтой байгаа гэжээ.

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл