solongonews
Иргэний нисэхийн аюулгүй байдлыг баталгаажуулна
2015-01-18 19:11
Дундадын иргэний агаарын тээврийн аюулгүйн байгууллага нисэх онгоц ба нислэгийн холбогдох дүрэм журмыг зөрчсөн хэрэгт хатуу шийтгэл оногдуулах болжээ.

      Иргэний агаарын тээврийн дүрэм журмыг алдагдуулах үйлдэл цөөнгүй гарч байгаатай холбогдуулан Дундадын иргэний агаарын тээврийн аюулгүйн байгууллага нислэгийн аюулгүйн байдалд заналхийлсэн үйлдлийг шуурхай таслан зогсоож, нисэх онгоц ба нислэгийн холбогдох дүрэм журмыг зөрчсөн хэрэгт хатуу шийтгэл оногдуулах болжээ.

      Энэ сарын 17-д Дундадын иргэний агаарын тээврийн газраас мэдээлснээр, саяхан өндөрлөсөн Дундадын иргэний агаарын тээврийн аюулгүйн байдлын тухай хурал нь сүүлийн жилүүдэд цөөнгүй гарсан иргэний агаарын тээврийн нислэгийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмт хэргүүдийг анхааралдаа авч хэлэлцжээ.

      Дундадын иргэний агаарын тээврийн газрын дэд дарга Ли Жянь, Дундадын бүх шатны иргэний агаарын тээврийн аюулгүйн байгууллага болон нийгмийн дүрэм журмыг сахиулах байгууллага холбогдох хууль дүрэм болон "Нийгмийг аюулаас хамгаалах яамны иргэний агаарын тээврийн аюулгүйн байдалд заналхийлсэн гэмт хэрэгт цохилт өгөх мэдүүлэлт"-ийн дагуу худал цуурхал үүсгэж, иргэний агаарын тээврийн аюулгүйн ажиллагаанд заналхийлсэн чиг хандлагуудыг эрс хориглох хэрэгтэй гэжээ.

 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : ХОУА
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл