solongonews
Хүнсний ногооны худалдагч ”Оюутан”
2015-01-19 20:09
15 настайдаа Ши Аний Зам Сүлжээний Их Сургуульд зах зээлийн борлуулалт мэргэжлээр элсэн орж, их сургуулиа төгсөөд нутагтаа буцаж хүнсний ногоо тарьж байгаа оюутан.

        Нэг килограмм амтат төмс 1 юаний үнэтэй, 1.5 кг амтат төмснөөс 0.5 кг цардуул гардаг. Үүгээр 0.5 кг пүнтүүз хийх боломжтой бөгөөд үнэ нь 6 юань байдаг юм” хэмээн Ма Вэйгүө тооцоо гарган бодож сууна. Тэрээр 7 га талбайгаас хураасан амтат төмсөө хэрхэн худалдах тухай бодол болсон худалдагч олны нэг юм. Арван таван настайдаа Ши Аний Зам Сүлжээний Их Сургуульд зах зээлийн борлуулалт мэргэжлээр элсэн орж, 2006 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд бие даан компани байгуулж, улмаар компаниа хаагаад нутагтаа буцаж хүнсний ногоо тарьдаг хүлэмжийн хашаа бариад ногоо тарьж эхэллээ.

        Сүүлийн үед тэрээр 20 сая юаний зээл аваад хөлдөөх зоорь байгуулж эхэлсэн байна. Энэ ажлаа эхлэхэд олон хүний эсэргүүцэл зөрчилтэй тулгарсан боловч зорилгодоо үнэнчээр барилгаа барьж дуусгасан юм. Сургуулиа төгсөөд тэндээ гурван жил ажиллах үед түүний сарын цалин 5000 юаньд хүрч байсан гэх. Гэхдээ мөрөөдөлдөө хөтлөгдөн компани байгуулж, шар айраг борлуулж эхэлсэн байна. 2009 онд Шаньдун мужаар аялсны дараа хүнсний ногоо тарьдаг мэргэжлээ ашиглан ногоо тариалвал яах бол гэх санаа төрж, нутагтаа харьлаа. Ингээд цаг зав гаргаж хүнсний ногоо тариалах материал цуглуулан нутгийнхаа эргэн тойрны зах зээлийг судалж, нарны инергээр хүнсний ногоо тарих хашаа барихаар шийдэв. Түүнчлэн 2009 оны 7 дугаар сараас эхлэн хөрөнгө мөнгө цуглуулж, мөрөөдлөө биелүүлэхээр зорьсон байна. Хотод ажил албатай байсан хүн гэнэт нутаг буцаж ногоо тарих болсонд нутгийнх нь хүмүүс янз бүрээр л ярьж байлаа. Энэ шийдвэрийг нь нутгийнхан болон аав ээж нь зөвшөөрсөнгүй. Гэвч мөрөөдлөө заавал биелүүлнэ хэмээн тэмүүлж, гэрийнхээ үндсэн аж ахуй болж байсан гахай тэжээх аж ахуйг худалдаж, хүлэмжийн 7 хашаа байгуулаад ногоо тарих ажилдаа ханцуй шамлан орсон байна. Харамсалтай нь эхний жилд ямар ч орлого олсонгүй. Гэвч энэ түүнд саад болоогүй юм. Харин ч өдөр бүр мэргэжилтэнтэй ярьж асуун лавлаж, өөрөө материал хайж судалгаа хийсээр. Үүний дүнд цагаан сарын дараа түүнийг ногоогоо зах руу оруулахаас өмнө наймаачид гэрт нь ирж ногоог нь худалдан авч явлаа.

        Энэ нь түүний нэр нөлөөг олонд хүргэжээ. Ногоогоо худалдаж мөнгө хуримтлуулсан тэрээр 2011 онд 6 хүлэмжийн хашаа нэмж барив. Ингээд жилийн орлого нь нэг сая нь юаниас давсан байна. Дараа нь банкнаас нэг сая юаний зээл авч нутгийнхаа иргэдийг дагуулан хүлэмжийн хашаанд ногоо тарьж эхэлсэн бөгөөд тухайн нутаг орондоо хэдийнээ нэр хүндтэй болсон байв. Түүний нутгийн иргэдээ дагуулан баяжсан түүх хол ойрд сонсогдсоноор засгийн газрын дарга нарын анхааралд хүрч, түүнд хот болон шяний зэрэглэлийн “5.4”-ний залуучуудын шагнал, “5.1”-ний хөдөлмөрийн шагнал хүртээжээ. Шяний Нэгдмэл фронтын дарга түүнд 6 сая юаний зээл олгож ажил хөдөлмөрийг нь дэмжсэн байна. Ма Вэйгүө хүлэмжийн ногоо тарих хоршоо байгуулж, нутгийн иргэдийг хамруулан, ногоогоо борлуулах арга хайж, олон газруудтай харилцаа холбоо тогтоон борлуулах ажилдаа амжилт гаргаж эхэлжээ. Үүний сууринд хөлдөөх зоорь бариснаар ногооны захиалга ч нэмэгдэж эхэлсэн байна. Одоо түүний хүлэмжийн ногоон тариалах хашааны талбай нь 70 га орчимд, хоршоонд бүртгэсэн айлын тоо 1000 гаруйд хүрч, олон шянь сууриныг хамруулаад байна. Ма Вэйгүөгийн тухай шяний Нэгдмэл фронтийн дарга хэлэхдээ: -Ногоо тарьж ногоо худалдаж эхэлсэн их сургуулийн оюутан эх нутагтаа ирж, аж ахуй эрхлэн нутгаа баяжуулсан их зориг нь хүмүүст түүнээс суралцах үлгэр дууриал үзүүлж байна хэмээн сайшаажээ.

Нийтлэлийг: Жан Юйпү, Дүн Вэй

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл