solongonews
“Хуулиар улсаа засах” нь шинэчлэлд эерэг нөлөөлж байна
2015-01-09 19:00
Дундад улсын бүх салбарынхны хувьд 2014 он шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх эхний жил байв. Өнгөрсөн намар хуралдсан БНДАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Бүгд хурлаар “Хуулиар улсаа засах” ажлыг бүх талаар дэмжих шийдвэр гарган, шинэчлэл хийх зам тавьжээ.

Зөвхөн “Хуулиар улсаа засах” нь улсын хөгжилд тогтолцооны баталгаа ханган өгч, Дундадын нийгмийн хөгжлийг урт удаан болгох болно.

1978 онд Дундад улс нь Нээлттэй Хаалганы Бодлогыг хэрэгжүүлж эхлээд 36 жил болж байна. Мөн шинэчлэл чухал цаг үед ирээд байна. Хэсэг хуучин тогтолцоо нь шинэ хөгжил дэвшилттэй өдөр ирэх тусам зохицохоо байж, ашиг сонирхлын бүлэг бүрэлдэн нийгмийн хөгжлийн гарцад саад болж байгаа юм. Хүмүүст боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг бусад амьжиргааны асуудлууд шаардлагатай. Эдгээр байдал, шинээр гарч ирж буй асуудлууд нэгэнт Дундад улсын нийгэм эдийн засгийн байдалд зайлшгүй шийдвэрлэх асуудлууд юм.

Дундад улсын Коммунист Намын ⅩⅧ сонгуулийн Ⅲ Бүгд хурлаар шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхэд зохицуулалт хийж, ⅩⅧ сонгуулийн Ⅳ Бүгд хурлаар “Хуулиар улсаа засах”-ыг бүх талаар дэмжих шийдвэр гаргав. Дээрх хоёр зүйл нь хоорондоо логик уялдаа холбоотой. Дундад улсын цаашдын хөгжлийн зам болон хар зургийг хамтдаа гаргах нь дээрх асуултуудын хариулт юм. “Хуулиар засах” явцад шинэчлэлийг гүнзгийрүүлэх ажлыг дэмжих нь Дундад улсын хөгжлийн бодит сонголт юм.

Хууль дүрэм нь нийгмийн тогтвортой байдлын "Тогтворжуулагч чулуу", мөн иргэдийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах “Чухал зэвсэг” юм. Сайн хуулиар нийгмийн эмх цэгцтэй хөгжлийг урагшлуулан, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан, удирдах хэсгийн эрхэд хязгаарлал тавина. Шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхэд “Хуулиар засах” баталгаа хэрэгтэй. Мөн “Хуулиар улсаа засах” явдлыг бүх талаар дэмжихэд шинэчлэлийг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Энэхүү уялдаа бүхий тогтолцооны баталгааг ханган өгч, шинэчлэлийг түргэтгэх хууль зүйн тогтолцоог тасралтгүй сайжруулна. Энэ хоёр нь нэгдмэл байдлын үйл явдал юм.

Дундад улс “Хуулиар улсаа засах” ажлыг үндсэн хуульдаа тусган Дундадын онцлогтой социалист хууль зүйн тогтолцоог бүрдүүлсэн. Нээлттэй хаалганы бодлогыг хэрэгжүүлсэн 30 гаруй жилд хууль зүй нь Дундад улсын нээлттэй хаалганы бодлого болон орчин үеийн бүтээн байгуулалтад баталгаа ханган өгсөн. Нэгэн шинэ ээлжийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх бүх төрлийн арга хэмжээнд оролцоо болон тогтолцооны түвшний олон асуудал оршиж буйгаас хууль зүйг чухал байранд тавьсан.

Шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд засгийн газарт хууль зүй хэрэгтэй. “Хуулиар улсаа засах” нь хууль эрх зүйг засаглалын үндсэн арга хэлбэр болохыг шаардан, захиргааны үзэл баримтлалыг хууль эрх зүйн үзэл баримтлал болгож өөрчлөх, мөн бодлого зохицуулалтыг хууль зүйн замаар хэрэгжүүлэх ажлыг багтаана.  Системтэй, дүрэм журамтай, үйл явцтай хуулийн зохицуулалтаар дамжсанаар эрхээ хэтрүүлэн буруугаар ашиглахыг зогсоож, авилгалаас урьдчилан сэргийлэх буюу хязгаарлаж, засгийн газрын үйлчилгээний болон орчин үеийн улсаа удирдах хүчин чадлыг дээшлүүлнэ.

Социалист зах зээлийн эдийн засаг бол хууль зүйн эдийн засаг юм. Хууль дүрмийн замаар зах зээл, засгийн газрын зааг хязгаарыг тодорхой болгож, удирдах хэсгийн эрхийн зааг хязгаарыг тодорхойлон, зах зээл, засгийн газрыг тус тусад нь байлгаснаар зах зээлийн нөөц баялаг хамгийн боломжит тохиргоогоо олж, аж ахуйн нэгжүүд болон иргэдийн халуун сэтгэл, эрч хүч хамгийн дээд хэмжээний сайн сайхныг олж чадна.

Шударга ёсыг дээдлэхэд хууль зүйн баталгаа шаардлагатай. Шинэчлэл нь чухал үе шатанд шилжин орсноор тал талын зорилго, илэрхий асуудлыг оролцуулан, бүхий зүйлд нөлөөлсөн. Хууль зүйн зам дахь шинэчлэлд бүх төрлийн ашиг сонирхлын асуудлын зохицуулалт нь зөв зохион байгуулалтад орж, ашиг сонирхлын бүлэг болон хувь хүний үзэл, хүсэл шинэчлэлийг ахиулах явдалд саад болж болохгүй. Ард түмний хууль ёсны эрх ашиг л баталгаа олж чадна. Нээлттэй, эрх тэгш орчныг бий болгосноор шинэчлэлийг шууд, тогтвортой ахиулах болно.

Дундад улсын нээлттэй хаалганы бодлогын ололт амжилтын тухайд хүмүүс гүн ойлголттой болсон. Шинэчлэл нь нийгмийн хөгжлийн хөдөлгөх хүчний эх үүсвэр, харин хууль зүй нь нийгмийн хөгжлийн тогтвортой суурь мөн. Шинэчлэлийг гүнзгийрүүлэх зорилго бол нэн сайн сайхан улс орныг бүтээн байгуулах, иргэдийн амьдралыг илүү зол жаргалтай байлгах явдал юм. Шинэчлэлийн шийдвэр болон хууль зүйн зорилго санааг хүлээн авч, үндэсний хөгжилд саад болох тогтолцоо болон үзэл бодлыг арилгаснаар Дундад улс нь улам сайн сайхан, тогтвортой, алс хэтийн хөгжилтэй байлгах болно.

 

 

Зохиогч: Жан Я-Я
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл