solongonews
Үхай хот нь Дундад улсын уран бичлэгийн хотыг бүтээн байгуулж байна
2015-01-18 10:49
Үхай хот нь Дундад улсын уран бичлэгийн нэрэмжит хот юм.

        ӨМ-ын Үхай хотод байгаа Дундад улсын Орчин Үеийн Уран Бичлэгийн Ордон нь 76 мянган м.кв талбайтай, олон төрлийн үзэсгэлэнгийн тэнхимтай бөгөөд Дундад улсын уран бичлэгээр гол сэдэв болгосон урлагийн ордон болсон байна. Үхай хотын уран бичлэгийн хөгжил нь дээр зууны 50-иад оны сүүлээр эхэлсэн түүхтэй. 2008 онд Дундад улсын уран бичээчийн нийгэмлэгээс Үхай хотыг “Дундад улсын уран бичлэгийн хот” хэмээн нэрлэсэн байна. Ойрын жилүүдэд Үхай хот нь хотын соёлыг хөгжүүлэх бодлогын дагуу уран бичлэгийн соёлын бусад салбарыг хөгжүүлэхийг түлхүү явуулж байгаа бөгөөд хүмүүжлийг эрхэмд үзэж, уран бичлэгийн  хөгжлийг дээшлүүлж байгаа төдийгүй Дундад улсын уран бичлэгийн хотыг үүсгэн байгуулж байгаа аж.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : www.nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл