solongonews
Цулгай харагдах уруулын хээ
2015-01-05 20:06
Үнгэгдсэн дээл нөмөрч
Өглөөний жаварт дагжин
Сүүдрээ чирж
Манай хатавчнаас холдов

Дэрэн дээр унагасан

Гэзэг чинь

Зандан үнэр

 

Орон дээр гээсэн

Охин насны чинь улаан охь

Өрөөнд хоцорсон

 

Хашгирахаа алдан намдсан

Зөөлөн яраглал

Өөрийгөө үлдээх гэсэн янаглал

Бүхнийг чинь

 

Ухаандаа багтааж эргэн санахад

Эрийн хийморь доройдмоор

Бүүр түүрхнийг яана

 

Гагцхүү хацар дээр минь л биш

Хаан хүйсийг тойрон

Хаа сайгүй үлдсэн

Уруулын хээ чинь л тодхон байх юм

 

Уруул давуулахгүй харамлах үг гэж байдаг бол

Уруул төөртөл үнсүүлэх жаргал гэгч байдаг ажээ

Хайр мэддэг хүүхний уруулын хээ

Цулгай харагдах ёсгүй ажээ

Зохиогч: Төвдалайн Энххад
Эх сурвалж : www.holvoo.net.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл