
ШэньЖэнь, Жүхай, Шя Мэний эдийн засгийн онцгой бүсээр аялах гадаад иргэд шууд боомтын визний байгууллагад хандаж "Онцгой бүсийн жуулчны виз" авч болно. Хайнань мужид зөвлөлдөх хэлэлцээр хийх, аялан жуучлах, найз нөхөдтэйгээ уулзах зэргээр зорчиход 15 хоногоос илүүгүй байх шаардлагатай. Түр хугацаанд Хайкөү буюу Сан Яа боомтоос хилээр орох виз авч болно. Хонгконг дахь гадаад иргэд багаараа ШэньЖэний онцгой бүсэд 72 цаг визгүй зорчиж болно.
Виз хүсэгч гадаадын иргэдийн нөхцөл байдлын талаар асуултуудад хариулт өгөхөд дараах журмыг гүйцэтгэнэ:
1. Хүчинтэй гадаад паспорт буюу паспортыг орлох бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй.
2. 2.Виз авах анкет бөглөж, сүүлийн үед авахуулсан цээж зураг бэлтгэх.
3. 3. Хилээр орох буюу гарахад холбогдох бичиг баримтууд бүрдүүлсэн байх. Жуулчны виз авсан гадаад иргэн зайлшгүй Дундад Улсын гадаад иргэдэд нээлттэй боомт буюу тогтсон боомтоор зорчин, хилийн хяналт шалгалтыг гүйцэтгэж, хилийн хяналтын байгууллагад хүчин төгөлдөр гадаад паспорт, БНДАУ-ын визээ шалгуулна. Хилийн хяналтын байгууллагын хилээр орох зөвшөөрлийн тамга дарсны дараа хилээр нэвтэрнэ.
Дундад Улсын хилд гадаадын иргэн хүчин төгөлдөр гадаад паспорт болон жуулчны визээр гадаад иргэдэд нээлттэй газраар аялах боломжтой. 1996 оны 3 дугаар сар хүртэл Дундад Улсад нийт 1220 хот, шянь гадаад иргэдэд нээлттэй болов. Гадаадын иргэн Дундад Улсын хилээр өөрийн хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг хүсвэл хил нэвтрэхээс өмнө холбогдох байгууллага нэгжээс зөвшөөрлийн бичиг баримт авах хэрэгтэй. Хувийн тээврийн хэрэгсэлд унадаг дугуй, мотоцикл, машин, усан онгоц, нисэх онгоц зэрэг багтана.
Гадаадын иргэд жуулчид зорчихыг хориглосон газраар аялж болохгүй. Хууль зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу шийтгэл хүлээнэ. Гадаадын иргэн ажил албаны шаардлагаар гадаад иргэдэд хаалттай газраар аялах зайлшгүй шаардлагатай бол тухайн нутгийн цагдаагийн газрын хилийн хяналтын хэсэгт хандаж "Гадаад иргэдийн аяллын зөвшөөрөл" авах өргөдөл гаргах хэрэгтэй. Энэ өргөдлийг гаргахдаа паспорт болон хүчин төгөлдөр визээ гаргаж, хүлээн авах газрын урилга тайбарыг бүрдүүлж өгч, "Гадаадын харьяатын аяллын зөвшөөрөл" -ийн хуудсыг бөглөж зөвшөөрөл авна. Гадаад иргэний аяллын зөвшөөрөл болон гадаад паспортыг хамтад нь ашиглана. Жуулчны виз авч Дундад Улсад орж ирсэн гадаад иргэн Дундад улсад ажил эрхлэлт, шашны сурталчилгаа, хууль бус ярилцлага өгөх зэрэг үйл ажиллагаанд оролцож болохгүй. Хэрэв зөрчсөн тохиолдолд зохих шийтгэл хүлээнэ. БНДАУ-ын Засгийн газраас Дундад Улс дахь гадаад иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална. Дундад Улсад байгаа гадаадын иргэн зайлшгүй Дундад Улсын хууль тогтоомжийг сахин, Дундад Улсын зан заншлыг хүндэтгэх хэрэгтэй.
Гадаадын жуулчид визний хугацаа дууссан ч үргэлжлэн аялах хүсэлтэй бол тухайн орон нутгийн цагдаагийн газарт хандан хугацаагаа сунгуулж болно. Аялал дууссаны дараа хилээр гарах хуудас бөглөн, гадаад иргэдэд нээлттэй олон улсын боомтын хилийн хяналтын эрх бүхий байгууллагаар бичиг баримтаа шалгуулж хилээр гарна.
Гадаадын иргэн Дундад Улсад паспортоо гээгдүүлсэн тохиолдолд цаг тухайд нь түргэн шуурхай цагдаагийн газарт хандаж, цагдаагийн газраас гаргаж өгсөн бичиг баримтыг тухайн улсынхаа Дундад Улсад суугаа консулын газарт хүргэн хил гарах бичиг баримт авах өргөдөл гаргаж, дараа нь хилийн хяналтын байгууллага нэгжээс холбогдох бүртгэлүүд хийлгэж байж хилээр гарна.
