
Уг “Чонон сүлд” Хятад хэлний 3D киноны найруулагчаар Оскарын шагналыг олон удаа хүртсэн Францын нэрт кино найруулагч Jean Jacques Annaud ажилласан байна.

“Чонон сүлд” кинонд Дундад улсын нэрт жүжигчин Фэн Шаофэнгийн тоглосон Жэнь Жэнь гэх дүр хээр талд чонон сүрэгтэй тааралдсан явдлаар эхлүүлсэн байна. Хүн, чоно хоёрын хоорондох өрсөлдөөн, байлдаан, мөн Жэнь Жэнь болон бэлтрэгийн харилцан бие биедээ найдаж үхэлтэй тэмцсэн дүр зургийг илэрхийлсэн байна. Жүжигчин Фэн Шаофэн тухайн үеэ эргэцүүлэн ярихдаа: -Найруулагч намайг чононы үүрт оруулахад 20 чоно байсан, эдгээр чононууд надад хөөрхөн нохой шиг харагдаж, тэднийг илж тоглоход миний хүзүү хацрыг долоож маш гоё санагдаж байсан гэлээ. Мөн кино зураг авалтын явцад нэг чоно түүнтэй маш их дасаж, зөвхөн түүний өгсөн хоолыг л иддэг байсан гэж байлаа.

