2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанцав хотын Дөрвөд хошууны монгол бага сургуульд “Тэнгэрээ хайсан харцага” шинэ жилийн уран сайхны тоглолт амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн ажиллагаа нь Дөрвөд нутагт өөрийн урлагийн авьяасаараа тус нэмэр үзүүлж яваа содон уран бүтээлчид зохион байгуулж, монгол бага сургуулийн багш, сурагч, эцэг эхтэй хамтарсан шинэ жилийн уран сайхны тоглолт болно. Тоглолт нь орон нутаг цаашлаад гадаад улсаар авьяас, өв соёлоо таниулж яваа урлагийн зүтгэлтнүүдийг оролцуулсан нь хүүхдийн сонорыг нээж, авьяасыг нь таниулах, тэднээр үлгэр жишээ үзүүлэхийн зэрэгцээ урагш тэмүүлэх хүсэл тэмүүлэл, хичээн зүтгэх итгэл зоригийг нэмэгдүүлсэн байна.
Энэхүү тоглолт нь монгол хүүхдэд багаас нь монгол өв соёл, дуу урлагийн үнэ цэнийг таниулж мэдүүлэхийн хамт сурч эзэмшин, хайрлан хамгаалж явах үзэл ухамсрыг ухааруулж, хүмүүжүүлэх зорилготой юм. Мөн нийгэм, сургууль, багш, эцэг эхийн хоорондын харилцааг улам ортуулсан байна.




