solongonews
Тал нутгийн ном унших сарын аян өрнүүлэв
2015-01-09 20:09
“Чингис хаан-ховор үнэт, түүхэн бичиг материалын сонирхомж” ном унших аян боллоо.

        1-р сарын 8-ны үдээс өмнө Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд “Чингис хаан-ховор үнэт, түүхэн бичиг материалын сонирхомж” тал нутгийн 9 дэх удаагийн ном унших сарын аянг “Умардын шинэ сонин”-оос зохион байгуулж, Өвөр Монголын нэрт эрдэмтэн, Чингис хааны тухай ном бичгийг хураан цуглуулагч, “Мянган оны нэгэн хүн” номын зохиогч Балжинням Чингис хааны тухай ном бичгийн цуглуулга болон Чингис хааны тухай яриа хийжээ.

Балжинням дэлхийн олон улс орноор явж, Чингис хааны тухай ном бичгийг цуглуулсан түүхээ ярьж, Чингис хааны бие ба түүнтэй холбогдох судалгааны тухай бодит жишээтэй сайхан тайлбар хийсний дээр дэлхийн олон орноос хураан цуглуулсан Чингис хааны тухай ном бичгээсээ дэлгэн үзүүлсэн байна. Аянд Балжинням гуайн гэргий Жан Жишя болон Чадалт, Боролдой, Уулдай, Жан Шуанфү зэрэг олон нэрт хүмүүс оролцсон юм. Оролцогчдоос Чингис хаан ба түүний судалгааны талаар өөрийн ойлголтоо хуваалцахын зэрэгцээ Балжиннямын Чингис хааны судалгаанд оруулсан ач гавьяаг үнэлэв.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл