solongonews
Монгол Гэсэр улсын биет бус соёлын өвөөр бүртгүүлэв
2015-01-14 10:06
Монгол Гэсэр улсын биет бус соёлын өвөөр бүртгүүлэв.

 

  Монгол Гэсэрийг улсын дөрөв дэх удаагийн биет бус соёлын өвөөр бүртгүүлж, Төвд Гэсэртэй адилаар улсын зэрэглэлийн биет соёлын өвийн хамгаалалтын төрөл зүйлд тодруулсан байна. Гэсэр богдын нутаг гэж алдаршсан Баарин баруун хошуу нь эрт үеэс маш олон үлгэр домог, түүх соёл, ардын уран бүтээлчид төрөн гарсан нутаг юм. Өнгөрсөн жилээс ӨМӨЗО таван сая юаний хөрөнгө оруулалт хийж Гэсэрийн судалгаа буюу Гэсэрийн сүмийг өргөтгөн байгуулж, Гэсэр соёлыг хамгаалах ажлыг шуурхай хийж, ардын Гэсэр хайлагчийг урин 1 цаг 40 минутын бичлэг хийж сонсогчдын хүртээл болгон, дэлхийн Гэсэр судлаачдад материал болгож, анх удаагаа Баарин Гэсэрийн судалгааг танилцуулсан нь энэхүү улсын зэрэглэлийн биет бус соёлын өв болох нөхцөл боложийг хангав.

Зохиогч: Билигбаатар. Баянмөнх
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл