
Хятад зургийг утгаар нь хүний зураг, уул усны зураг, цэцэгс шувуудын зураг гэж гурав ангилна.
Байлдаант улсын үед (475—221) Хятадын хөрөг зургийн хөгжил тодорхой амжилтад хүрч, Тан улсын үед (618—907) оргил үедээ хүрсэн юм. Гу Кайжи болон У Даозы нар бол алдартай хөрөг зураачид болой.

Байгалийн зураг нь үзэсгэлэнт уул нурууд, ус горхины зургийн төрөл юм. Энэ урсгал анх Цинь улсын үед (МЭӨ221—МЭ206) үүссэн бөгөөд Сүй (581—618), Тан улсын үед өөрийн гэсэн салбар зургийн төрлийн биелэлийг олж Сун улсын үед (960—1279) хамгийн өндөр түвшиндээ хүрч, уран нарийн, тансаг гоёмсог болж иржээ. Байгалийн алдарт зураачдын төлөөлөгч нь Ли Сысюнь, Фань Куань, Тан Инь нар юм.

Цэцэгс шувуудын зураг гэдэг нь байгаль дэлхийн цэцэгс, амьтан шувуу, загас жараахайн зураг юм. Өмнөд-Умард төрийн үед (420—589) цэцэгс шувуудын зураг гарч ирсэн бөгөөд Сун улсын үед илүү боловсронгуй болж ирсэн. Цэцэгс, шувуудын алдарт зураач нь цэцэгс шувуудын зургаар мэргэшсэн Жу Да, хулсны зургаар мэргэшсэн Жэн Се, засас жараахайн зургаар мэргэшсэн Ци Байши нар юм.

Хятад зургийг зурах аргаар нь Гун би (Реалистик зурган дүрүүдийг бийрээр илүү нарийн чимхлүүр зурсан) болон Се и (Илүү чөлөөтэй, обектын дотоод чанарыг гарган зурсан зураг бөгөөд зураач нь өөрийн сэтгэл санаа, зан төрхөө илүү илэрхийлсэн байдаг) гэж хоёр хуваадаг. Энэ нь Европын орнуудын зураг шиг шууд бодит байдлыг зурдаггүй, илүү хийсвэр романтик сэтгэлгээгээр зурдаг, эндээс "Зурган дундах шүлэг" гарч ирсэн. Жишээ нь: Сюй Бэйхун зураачийн зурсан морь, морьтны төрх байдлыг дүрсэлсний дараа цөөн тооны бийрийн таталтаар морийг илүү үнэмшилтэй, бодитоор дүрсэлсэн байдаг. Мөн Се и арга барилаар зурсан өөр нэгэн зураач Ци Байши-гийн зурсан зурган дээр хоёр жижиг дэгдээхий чийгийн улаан булаацалдаж, хоёул бие биендээ найр тавилгүй тэмцэж байгаа зураг байдаг. Зургийн нэр нь "Тэр өдрийн дараа мэндэлсэн нь" үүний утга нь "Хоёр дэгдээхий одоо юм ойлгохгүй, ганц хорхойн төлөө тэмцэлдэж байна, тэд том болсны дараа хоорондоо найз нөхөр болж, харилцан мэндэлцгээх болно" гэсэн нь дэгдээхийг хүнтэй адилтган, хүний амьдралын талаарх үзлээ гаргаж зурсан байдаг. Ерөнхийдөө Хятадын уран зургийн төрөл хэлбэр нь маш баялаг ба, амьдралын өнгө төрхийг бийр будгийн нягтаршил, давтамжаар товойлгон харуулсан байх ба утгын хувьд маш баялаг, өнгөлөг байдаг.

Хятад уран зургийн бүтээл нь зургаас гадна дагалдах шүлэг, тамгатай байдаг. Иймээс Хятад уран зураг нь шүлэг, уран бичилгэ, зураг, тамганы урлагыг хослуулсан цогц бүтээл юм. Эдгээр урлаг нь Хятадын ард түмний соёлыг эрт дээр үеэс дэлхий нийтэд таниулсан гайхалтай урлаг юм. Иймээс ч Хятад уламжлалт уран зураг нь хүмүүст уран сайхны мэдрэмж, урлагийн таашаал төрүүлдэг билээ.





