Их: За үүнийг хурдан таагаарай?
Ариунаа: Би үзье! "Ургаа модноо өлгөгдөнө, уулын хяр дээр бууна, өөгүй таваг шиг
төгрөглөнө, өвсний хадуур махирлана" гэнэ үү.
Оньс: Сар мөн үү.
Их: Чи үнэхээр сэргэлэн юм аа. Тийшээ очоод шагналаа аваарай.
Ариунаа: Бас шагналтай юм уу? Би бас нэгийг таая.
Их: "Зулзаган модод гараа даллаж, зураг шиг цэцэгс толгой дохино, тэнгэрийн үүлс
зам тавьж, тариан чих мэхийн ёсолдог" тэр юу.
Ариунаа: Наадах чинь юу байдаг билээ?
Их: Ямар үед зулзаган модод болон цэцэг хуар хөдөлдөг вэ?
Ариунаа: Салхилах үед биз дээ?
Их: Зөв байна! Тэгэхээр юу болж таарах вэ?
Ариунаа: Салхи л байна шүү дээ.
Оньс: Чи бас нэгийг таагаарай!
Их: Тэгье, би бас нэгийг таая.
Оньс: Би танд нэг оньсого хэлье, "Бийрээр зурахад дугариг, бичихэд харин
дөрвөлжин, өнтэй өвөл богинохон, өгөөмөр зун урт" тэр юу вэ.
Их: Үсэг таах оньсого байна шүү дээ.
Оньс: Тийм ээ. Тааж чадахгүй байна уу?
Их: Үүгээрээ намайг унагаж чадахгүй шүү. "өдөр, нар" гэсэн ханз үсэг байна шүү
дээ!
Оньс: Чи ч үнэхээр хятадын талаар нэвтэрхий мэдлэгтэй хүн юм аа.
1. 猜 (动) таах, тааварлах
2. 有时 (副) заримдаа
3. 挂 (动) өлгөх
4. 树梢 (名) модны үзүүр, модны орой
5. 腰 (名) ① нуруу, харцага, бэлхүүс, сүвээ, ② бэл, дунд
6. 盘 (名) таваг
7. 月亮 (名) сар
8. 聪明 (形容词) сэргэлэн
9. 领 (动) авах
10. 奖品 (名) шагнал
11. 禾苗 (名) тариан чих
12. 动 (动) хөдлөх, хөдөлгөх
13. 方 (形) дөрвөлжин
14. 冬 (名) өвөл
15. 短 (形) богино, охор
16. 夏 (名) зун
17. 不愧 (副) ёстой, жинхэнэ
18. 方便 (形) дөхөм, хялбар, аятай, тухтай
