“Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдэл"-ийнхэн тус аянаа энэ онд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ жилийн “Эх хэл, утга зохиол” аяны салхийг хагалж Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа өөрийн шавь, яруу найрагч С.Батгүрийн хамт нийслэлийн 52 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч, багш, ажилтнуудтай өчигдөр уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Ардын Уран Зохиолч Ш.Дулмаа сурагчдад эх хэл, утга соёлоо хайрлан хамгаалах, эх хэлээрээ яруу сайхан ярьж, бичдэг болохын ач холбогдол, утга зохиолын гайхамшигт ертөнцийн талаар ярьж, өөрийн шүлэг найргийн дээжээсээ өргөн барьсан байна.
Ийнхүү Монголын Зохиолчдын Эвлэлийн 86 жилийн ойн өдөр “Эх хэл, утга зохиол” аяны хоёр дахь жилийн үйл ажиллагаа гараагаа эхэллээ. Дашрамд дурдахад, тус нэгдлийнхэн 2014 онд улсын хэмжээнд нийт 30 гаруй сургуулийн 6000 орчим багш, сурагч, ажилтнуудтай уулзалт, сургалт хийсэн байна.







Бэлтгэсэн: Э.Үржинханд
