solongonews
Ван И-г Суданы ерөнхийлөгч хүлээн авч уулзав
2015-01-13 20:51
Ван И-г хүлээн авч уулзав.

 

 

Энэ сарын 12-нд Хартумд Суданы Ерөнхийлөгч Омар Хасан Ахмед ел Башир Дундад улсын ГХЯ-ын сайд Ван И-г хүлээн авч уулзжээ.

Башир хэлэхдээ: -Судан, Дундад хоёр орны харилцаа өнө удаан жилийн түүхтэй,  Дундад улсын санаачилсан засгийн газар хоорондын байгууллагын Өмнөд Суданы энхийн үйл явцыг дэмжих зөвшилцөл бүрэн дүүрэн амжилт олж, энэ үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

Ван И хэлэхдээ: -Суданы талтай уламжлалт салбарын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг судалж, хамтын ажиллагааны шинэ салбарыг нээхэд  Дундад улсын  тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл