solongonews
Цаас хийх арга
2015-01-11 10:46
Зүүн Хань улсын дараа цаас хийх арга нь аажим аажмаар боловсронгуй болсоор байв.

Цаас хийх аргаас өмнө Дундадын ард түмэн яст мэлхийн хуяг, амьтны яс, хулсны хальс, модны өөдөс эсвэл нимгэн хатуу торгон дээр ханзаа сийлж бичдэг байжээ. Яст мэлхийн хуяг, амьтны яс, модон таваг нь нүсэр хүнд байсан бөгөөд торгыг ашиглах нь хэт үнэтэй тул энгийн хүн хэрэглэж чадахааргүй байлаа. Барагцаалбал Баруун Хань улсын (МЭӨ 206—МЭ 25) эхэн үед олс болон жу ма-г ашиглан цаас хийж хэрэглэж байсан боловчиг ийм эртний цаас нь хэт барзгар, юм бичихэд аятайхан биш байжээ.

Зүүн Хань улсын үед (25—220) Цай Лунь хэмээх түшмэл олон жилийн туршилтын үр дүнд цаас боловсруулах арга техникийг шинэчилсэн юм. Тэр модны холтос, хуучин даавуу, хуучин загасны тор зэрэг олон төрлийн материалыг хольж усанд буцалгаад, холимог шингэнээ нарийн хулсын чийрсэн дээр жигдхэн тарааж хатаах замаар нимгэн цаасыг зохион гаргажээ. Ийм төрлийн цаас нь үсэг бичихэд тохиромжтой ба өртөг хямд учир нийтийн хэрэгцээнд нийцжээ. Тиймээс Цай Лунь нь цаас хийх үйл хэрэгт асар их хувь нэмрээ оруулсан юм.

Зүүн Хань улсын дараа цаас хийх арга нь аажим аажмаар боловсронгуй болсоор байв. Түүхийн явцад хулс, чихрийн шижин, будааны дэгс зэрэг нь аажимдаа цаас хийх гол түүхий эд болсон байдаг. Түүхий эд нь янз бүр тул цаасны төрөл болон хэрэгцээ нь олон янз болжээ. Тухайлбал Аньхуй мужийн Сюань Жоуд хийсэн торгон цаас нь дээд зэргийн чанартай бөгөөд, Дундадын уран бичлэг, уран зургийн зорилгоор ашиглагддаг байжээ. Сүүлд энэхүү технологи нь Сүй улсын сүүл (581—618), Тан улсын эхээр (618—907) Солонгос, Япон, дараа нь Араб болон бусад оронд түгжээ. Цаас хийх технологи нь мэдээлэл хадгалах, түгээх, солилцохыг ихээр хялбаршуулсан бөгөөд дэлхийн соёл иргэншлийн хөгжилд маш том эргэлт авчирсан юм.

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.chinesecio.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл