solongonews
2015 оны цагаан сарын концерт
2015-01-13 19:57
2015 оны цагаан сарын концерт

    
 Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг монгол хэлний сайтын цагаан сарын концертын зураг авалтаа хийж байна. Анхны дугаараа 2012 онд "Итгэл сэтгэлийн холбоо-Дорно 2013 оны монгол хэлний сайтын цагаан сарын үдэшлэг" нэртэй Өвөр Монголын төв Хөххотноо хийж, дараагийн дугаарыг өнгөрсөн жил Түнляо  хотноо "Хорчин нутаг" хэмээх хорчин нутгийн өргөн тансаг соёл урлагийн өвийг уудлан олон Хорчин ардын дуу, андай бүжиг, үлгэр холбоо зэрэг хорчин соёлын сэдэвт тоглолтыг үзэгчдэд хүргэж байв.


Энэ жилийн хувьд ӨМӨС, Хөлөнбуйр хотын намын хорооны ухуулах газар хамтран "Хөлөнбуйр гоёхон" нэртэй концертыг хийхээр бэлтгэл ажилдаа ороод завгүй ажиллаж байна. Концертын агуулгад Хөлөнбуйр нутгийн уул ус, байгаль орчин, хүн ардын үзэсгэлэнг харуулсан "Гоёхон", үндэстний өвөрмөц соёл иргэншлийн содон гайхамшгийг илтгэсэн "Онцхон", гүн гүнзгий соёлын агуулгыг харуулсан "Амтархан", хүн хүний хоорондох сэтгэл догдлом хайрын холбоог тусгасан "Дотнохон" гэх дөрвөн хэсгээс бүрэлдэж, Хөлөнбуйр хотын Эвэнк, Орцон, Дагуур гурван цөөн тоот үндэстэн болон Барга, Бүриад, Өөлд гурван ястны соёл ёс заншлыг харуулан, үзэмжит сайхан Хөлөнбуйр хотын хүн ардын соёл иргэншил, тансаг байгаль, өвөрмөц урлагийг сар шинээр цэнхэр дэлгэцнээ үзэгч түмэндээ хүргэх болно.
 

Зохиогч: Бүрэнбаяр
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : " Солонго" сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл