Монгол залуусын амжилт
2015-01-13 20:09
Дундад улсын дуу хөгжмийн ертөнц дэх Монгол залуусын амжилт

Он солигдох зааг дээр монгол түмнийг баярлуулан догдлуулсан нэгэн сайхан үйл явдал бол Ордос нутагтай залуу дуучин Аянга, Мөнгөнхуар нар Дундад улсын хамгийн нэр хүндэт телевиз болох Төв телевизийн зохион байгуулсан томоохон дууны тэмцээн "Дундад улс яг одоо сонсож байгаа" (中国正在听) өндөр шалгалт, шүрүүн өрсөлдөөнтэй тэмцээнд өндөр амжилт тогтоов. Уг тэмцээнд Аянга гуравдугаар байрнд орсон бол Мөнгөнхуар тавд шалгарав. Өнгөрсөн жилүүдэд Амгалан, Уудам зэрэг олон монгол залуус Өвөр Монгол тэдийгүй Дундад улсын дуу хөгжмийн ертөнцөд авьяасаа гайхуулж, үндэсний дуу аялгууг дэлхийн сонорт хүргэж байсан юм.


Найруулагч: Ц Урантунгалаг
Эх сурвалж : "Солонго" сонин
Дэлгэрэнгүй үзэх
