iРноnе утас хил давуулах гэж байгаад баригдлаа
2015-01-15 21:57
iРноnе утас их эрэлттэй байгаа учир, хууль бус наймаа эрхлэгчид үүнийг далимдуулан нэлээд орлого олохыг эрмэлзэж байгаа бололтой.
Хэдийгээр гаалийн ажилчдын хяналт өндөр байгаа ч наймаачдын арга улам л нарийн болж байгаа гэнэ. Дундад улсын гааль дээр 94 ширхэг iРноnе-ийг биедээ нуун гаргах гэсэн нэгэн наймаачныг илрүүлжээ.

Наймаачин скочны тусламжтайгаар өөрийн биед утаснуудыг тогтоосон байжээ. Тэрээр ийнхүү бүх утаснуудаа хямд үнээр зарж орлого олохыг завдсан бололтой.
Гааль дээр түүнийг баривчилж, бүх утаснуудыг нь хураасан байна. Гаалийн ажилчдын хэлж байгаагаар түүний алхалт болон биеэ авч яваа байдал нь тэдний анхаарлыг ихээхэн татаж байсан гэнэ.


Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : xinhua.net
Дэлгэрэнгүй үзэх
